ШУУД: УИХ-ын нэр бүхий 38 гишүүн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “Дэмжье“ гэсэн санал хураалт явуулах хүртэл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/byambatsogt/MPAPHOTO2025958711.jpg

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цугларснаар УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр тов тогтоосон юм.

Тэгвэл хоёр удаа хойшилсоны эцэст дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ.

Үүний дараа ТББХ-ноос Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Ерөнхий сайдыг огцруулна гэсэн гишүүд ТАТГАЛЗСАН санал өгснийг гайхаж байна. Дахин санал хураалт явуулах горимын санал гаргасан ч хүлээж авсангүй" гэлээ.