Х.Булгантуяа: Засгийн газрын сайд нар ирцээр бойкотлож, УИХ-ын үйл ажиллагааг бүрэн гацааж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/10/bulgaa.png
legacy:2025/10/bulgantuya/MPAPHOTO20251034461.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлсэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан ирц бүрдээгүй хэвээр байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг "Дэмжье" гэсэн санал хураалт явуулах хүртэл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Засгийн газрын сайд нар ирцээр бойкотлож, УИХ-ын үйл ажиллагааг бүрэн гацааж байна. Засгийн газраа огцруулъя гээд байгаа юм уу, сайд нар аа. Үүнийг чинь нийгэм олон нийт ч ойлгохоо байлаа" гэв.