Эхнэрээ 22 жил хүчирхийлсэн гэх Б.Эрдэнэсүхийг саатуулжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
40
legacy:erdenesuh tuluulugch/406479340_656796389959310_2954980329616799647_n copy.jpg

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд хандаад байгаа юм. Тэгвэл өчигдөр хохирогч эмэгтэйг хамгаалалтад аваад буй. Харин яллагдагчаар татах тогтоолоо хүлээн авахгүй, мөрдөгчдийн дуудсан цагт очихгүй байсан Б.Эрдэнэсүхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаас саатуулсан байна.

Ингэснээр түүнийг яллагдагчаар татах тогтоолыг албан ёсоор танилцуулж, яллагдагчаар татсан тогтоол албажин, цагдан хорих нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, түүнийг цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.