Чуулган дээр ТББХ-ны саналаар санал хураалт явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар ҮХЦ-Д ХАНДЛАА

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/10/mnkhoo.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хурал хоёр удаа хойшилсоны эцэст өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ. Гэвч УИХ-ын нэр бүхий 38 гишүүн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “Дэмжье“ гэсэн санал хураалт явуулах хүртэл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд ТББХ-ны саналаар санал хураалт явуулах нь Үндсэн хуулийн зөрчил рүү орно гэх асуудлыг хөндсөн. Тэгвэл эл асуудлаар гишүүд ҮХЦ-д хандаж буйгаа мэдэгдлээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "2019 оны ҮХНӨ-өөр анх удаа Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байна. 2019 оны ҮХНӨ-өөр “УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцно” гэж оруулсан" гэлээ.