Нэг өдрийн дотор 4 иргэн 76 сая төгрөгөө цахимаар залилуулжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/07/11/12/tsagdaamashinncopy.jpg

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, нэгхэн өдөрт 4 иргэн 76 сая төгрөгөө цахимаар залилуулсан байна.

Өчигдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр

35 настай, эмэгтэй “Ж” “Телеграмаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа

34 настай, эрэгтэй “А” “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа

37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан

18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан байна.