НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 30 хоног цагдан хорихоор боллоо

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 11 сек
90
legacy:erdenesuh tuluulugch/406479340_656796389959310_2954980329616799647_n copy.jpg

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд хандаад байгаа юм. Тэгвэл өчигдөр хохирогч эмэгтэйг хамгаалалтад аваад буй. Харин яллагдагчаар татах тогтоолоо хүлээн авахгүй, мөрдөгчдийн дуудсан цагт очихгүй байсан Б.Эрдэнэсүхийг өнөөдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаас саатуулсан байдаг.

Ингэснээр түүнийг яллагдагчаар татах тогтоолыг албан ёсоор танилцуулж, яллагдагчаар татсан тогтоол албажин, цагдан хорих нөхцөл бүрдсэн юм. Улмаар прокурорын байгууллагаас цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүх уг асуудлыг хэлэлцэж, 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, шүүхээс "Яллагдагч Б.Э-г Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Прокуророос яллагдагч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэрч, хохирогчийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт,,, байгаа гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гарч ирээд авгайгаа ална тээ.

  • З
    Зочин

    ийм юмнууд эрэгтэй хүнээс үхэтлээ айна эмэгтэй хүнд л ноён л доо ха ха

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    SAWI809.55877

  • З
    Зочин

    Адгийн хүн хог.

  • Z
    zochin

    archaagui muu haltar huduunii novsh yaliig ni tultal uguud shorond ni hataa pizdaag

  • З
    Зочин

    Xarc marc bol sur sda bn. Eregtei huntei ingej baavarlaj chadhuu. Gariin huglah umsan ene huuriin

  • З
    Зочин

    SEXSY NZ AMRAG BOLI VANXANI SEKSEER ANUSDI BOOB XOXOJ DOLOON XUCHINDUULI80.955877

  • З
    Зочин

    Хүн хог