Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Улс төр
Turbat
Унших: 4 мин 36 сек
150
legacy:Hurelsuh Erunhiilugch/Erunhiilugch (1).jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл хийлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

“Тогтоолд хориг тавих тухай

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ТГ-01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.

Нэг. Монгол Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, …”, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно.” хэмээн тус тус заасан байна.

Дээрх заалт ёсоор Улсын Их Хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ыг дэмжих эсэхээр Улсын Их Хурал санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, түүнчлэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Хоёр. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дах хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн . . . хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.” хэмээн тус тус заасан.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” хэмээн хуульчилсан байна.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас эхлэн Улсын Их Хурлын гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ.

Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Чуулганы дэгийн тухай хуулийг илт зөрчсөн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, мөн Хорин долоодугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн … хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ…” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.

Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд онцгойлон сануулж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монголын түүхэн дахь хамгийн тэнэг ерөнхийлөгч

  • Г
    Ганаа

    Эрхэм ерөнхийлөгч гуай!амьд байдаг юмуу чи.эх оронд чинь хужаа нар өмхий мах шахаад байхад хаана явнаа чи.нүд чих байлаг л байлгүй.1 ширхэг үйлдвэр босгохгүй нефт нүүрстэй байж ард олон чинь адагтаа тулж байхад 126тайгаа та муусайн новшнууд газар шороогоо зарж идэхээс өөр бодолгүй новшнууд гай болж байгаагаа мэддэгүү..хэзээ 1 өдөр 1 Сүхбаатар гарч ирээд үр үндэс улам угшлаар чинь тооцоо бодноо.тэр цагт гонгинохгүй байхыг хичээгээрэй дээ

  • А
    Алтанхүү

    Монгол улс парламентын засаглалтай гэж байгаа бол сонгодог утгаар нь УИХ томилдог болох хэрэгтэй.Монголоос өөр ийм шог тогтолцоотой улс байна уу

  • С
    Сайнсанаа

    Монголд Элбэгдорж,Батболд,М.Энхболд,Хүрэлсүх тэргүүтэй МСS-Сахал Эрдэнэбилэгийн дээрмийн бүлэглэлийн дарангуйлал тогтлоо

  • З
    Зочин

    Зөв.

  • З
    Зочин

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    Чи ямар учиртай хориг тавьсан чинь удахгүй илрэх байх өөрийгөө юу гэж боддог баас вэ.хамгийн энгийн казиногын хэргээр доод тал нь 20жил байгаа гэдгээ үргэлж санаж яв

  • М
    МиМи

    Манай ерөнхийлөгч сайн байна. Баяр хүргэе! Эх орныхоо төлөө зөв зүйл хийсэнд иргэн би талархаж байна!!!

  • Н
    Настан

    Бямбажаргал гэдэг нөхөр чинь ерөнхийлөгчийн хоригийг танилцуулах тайлбарлах эрхгүй хүн юмбайна.Нэг л их сүртэй,цээжилсэн юм шиг ярилаа.Сэтгүүлчиийн асуултад эргэж сөргөж хариулаад хөгийн амьтан байна

  • З
    Зочин

    2007 оноос эхлэн Хүрэлсүх болон Занданшатар Бадамжунай нарын Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгийн хэргийг дахин шалгах тухай Алтангэрэл сайд болсон цагаас эхлэн ярьж эхэлсэн бдг. Та хэд нетээс хайгаад олоод уншаарай. Өөрсдийн хулгайн хар мөрөө далдлах гэж насан туршдаа ингэж айж хулчийж хамтран төрийн дээд сэнтийд суугаад өөрсдийгөө хамгаална гэж бодож байвал ёстой үгүй. Хэзээ нэг өдөр хамаг муу муухай нь дэлгэгдээд Саркози итр шиг ял шийтгэлээ хүртэх тавьлан тэднийг хүлээж бга. Бадамжунай гдг хулгайч нь гадаад руу оргон зайлсан оргон зайлуулсан нь үнэнээс үхтлээ айж бгааг илчилж бн да

  • З
    Зочин

    За Хүрэлсүхээ битгий маяглаад байгаарай .MCS-н засгийн газрыг зүгээр огцруул.

  • И
    Иргэн

    Гадаад айлчилын үеэр Монгол улсын ерөнхийлөгчийг хөгжингүй орнуудын телевизийн нэвтрүүлэгээр Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүхийг авилгадаа живсэн орны ерөнхийлөгч гэж ярьж байхыг сонсоод ичих цааш болж байлаа!!! Гэтэл ерөнхийлөгч Хүрэлсүх маань авилга хулгайтай тэмцэх биш МАН -АН мафиуудын зодоонд хор найруулчихсан самарч явах юм даа хө!!! Хэцүү ч улны ерөнхийлөгчтэй

  • И
    ИРГЭН

    Дуусчихсан хулих худалч хүн дээ Хүрэлсүх

  • И
    Иргэн

    Гадаад айлчилын үеэр Монгол улсын ерөнхийлөгчийг хөгжингүй орнуудын телевизийн нэвтрүүлэгээр Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүхийг авилгадаа живсэн орны ерөнхийлөгч гэж ярьж байхыг сонсоод ичих цааш болж байлаа!!! Гэтэл ерөнхийлөгч Хүрэлсүх маань авилга хулгайтай тэмцэх биш МАН -АН мафиуудын зодоонд хор найруулчихсан самарч явах юм даа хө!!! Хэцүү ч улны ерөнхийлөгчтэй улны Монголчууд болж дэ

  • З
    Зочин

    зүйтэй