Х.Нямбаатар: Н.Энхбаяр таниас болж Билэгт, Батбаяр гээд үе үеийн Хотын дарга нар шоронд суусан

Улс төр
Turbat
Унших: 1 мин
130
legacy:2025/10/nyambaatar/566536200_1339011907675088_6706204538412757309_n.jpg

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр шуурхай зөвлөгөөний хурлынхаа үеэр Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаж, үг хэлжээ.

Тэрбээр Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид буудлыг эргүүлэн авна. Хуучнаар гутлын 22, одоогийн “Өглөөний гудамж”-нд байрлах “Өргөө” зочид буудлыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хамаарал бүхий хүмүүс 10 гаруй жил хууль бусаар эзэн суулаа. Энэ хүмүүсийг гаргаж, нийслэл өмчөө эргүүлж авна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн бусдаас давуу эрх эдэлж, нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авч, өчнөөн жил өмчилдөг байж таарахгүй. Энэ асуудалтай холбоотойгоор өмнө нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан хүмүүс асуудалд орсон тохиолдол бий. Би энэ алдааг давтахгүй. Ийм асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Энхбаяр та Өргөө зочид буудлаа суллаж өгөөрэй. Таниас болж Билэгт, Батбаяр гээд үе үеийн Хотын дарга нар шоронд суусан. Би дараагийнх нь болмооргүй байна. Та Д.Сумъяабазар даргыг шахаж байгаад Хуримын ордны ард газар авсан байна лээ. Нийслэлийн иргэдийн өмчийг буцааж өгнө үү. Надад алдах юм байхгүй учраас би айхгүй" гэжээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Энэ Н. Энхбаярын шунал дуусахгүй нь бололтой. “Өргөө” зочид буудлын асуудал 10 гаран жилийн өмнөөс л яригдаж байсан, одоо болтол эзэмшсээр байгаа юм уу? Одоо бодоод байхад Элбэгдоржийн зөв байсан байна. Энэ нөхөр өөрөө болдоггүй юм байна. Талийгаач Барсболдыг БОЯ-ны сайд байхад тэтгэвэрт гарсан ээжийгээ “сайдын зөвлөх” хийлгэж, ээж нь БОЯ-д “хав дөрвөлжин” байдаг байлаа. Нэг удаа би сайдад ажил танилцуулах санаатай сууж байтал сайдын туслах эмэгтэй “одоо яанаа Бүдханд гуай гадаа ирсэн байна, алив та хоёр тосч аваад шатаар түшээд оруулаад ир” гэж хоёр залууг гүйлгэж байсан…тэгээд цааш нь бичвэл их юм бий…Энэ үед хүү нь Монгол улсын ерөнхий сайд байлаа гэж.

  • З
    Зочин

    Цаг хугацааа л хулгааач мөн бишиииг харуулдагч юмуудааа

  • З
    Зочин

    Хотын гудамжаар дүүрэн ТЕгазарт ажилд орж бнаа гэж хөөрсөн залуус Тэгээд энэ олон залуусыг бүгдий нь ажилд авдаг юм уу

  • O
    Oyun

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    Энэ энхбаяр гуай яасан шунал нь дуусдаггүй айхтар өвгөн бэ өөр улсаас авсан бүх юмыг нь аваарай.

  • N
    Nd bakteriag iig shorond hiiye

    Ene tolgon komnist

  • Э
    Э.Батшугал

    За муу Нян бактер тэгж байж өөрөө улаан хацарт хулгайч Батбаярынхаа араас шорон явав даа

  • З
    Зочин

    Урт шар дээлтээс болгоомжил

  • Д
    Дэл

    Энэ гөлгийг одоо зайлуулах цаг нь болсон ми Наранхүү Бадамжунайг яаж чадахгүй байж

  • З
    Зочин

    МУЕрөнхийлөгчийн тухай хууль 16.6-д бүрэн эрхийн хугацаа дуусмагц эдлэх тусгай эрх, хангамжийн тухай заасан бдаг шүү. ЗД ч тэгээд хууль дүрэм мэдэхгүй, мэдсэн ч мөрдөхгүй муйхар поп доо.

  • З
    Зочин

    nyambakter buunii nohoi ci hol ochij hucoo

  • З
    Зочин

    nyambaatar mash zuv xerev ingej shudarga ajillaval ard tumen taniig demjine enxbayar gej noxor suuliin ued oroltsox zyui,gui boljee odoo ard timenteigee ijil statustai mortloo eronxiilogchiin umnuus xuuli tailbarladag boljee unexeer shudarga xvn uu xongiliig anx bii bolgoson mortloo odoo genet shudarga xvniii durd togloj bn xotiin darga, ard kino teatr, bolon busad bux xuuli bus gazar, omchiig xuraaj avax xeregtei

  • З
    Зочин

    Энхбаяр ч асар их шуналтай хүн