Э.Ган-Эрдэнийн ЭМЭЭ: Хэрэгтэн нь миний хүүг айлган сүрдүүлж, дарамтлан, хэлсэн бүхнийг хийхийг шаардсан

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 2 мин 15 сек
140
legacy:2025/10/568383194_2067762063975168_3206331387683118365_n.jpg

16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт хохирогчоор тогтоогтоод буй Э.Ган-Эрдэнийг талийгаач охины ээж "Хохирогч биш, хэргийн хамсаатан. Тиймээс прокурорууд шийдвэрээ эргэн харна уу" хэмээн удаа дараа мэдэгдэж, улмаар чемоданд буй талийгаач охины цогцосны дэргэд цай уугаад сууж буй Э.Ган-Эрдэнийн зургийг цахим орчинд нийтэлсэн юм.

Тэгвэл Э.Ган-Эрдэнийн эмээ цахим орчинд уг хэргийн талаар бичжээ. Тэрбээр "Талийгаач охины ээж Отгонтуяад...

Орчлон ертөнцийн оюун ухаангүй амьтад хүртэл үр төлөө хамгаалдаг атал, өндөр настай би зээ хүүгээ хамгаалахын тулд хэргийн материалаас задарсан зургууд дээр хариулт болгож бичиж байна. Уг хэргийг өөрийнхөөрөө тайлбарлаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл зарлаж гэмгүй хүнийг гэмтэн алуурчин мэтээр харуулж байгаа сайт, сэтгүүлч хэсэг бүлэг хүмүүсийг бодит байдлыг зөв ойлгоосой гэж бодож байна.

Миний хүү талийгаачийн амийг аврах гэж их хичээж ноцолдож, эцэст нь зэвсэг барьсан хүний өмнө өөрөө амь насаа алдах хэмжээнд хүрч сөгдөн гуйж охиныг битгий хороогооч гэж уйлж байсан гэдэг. Энэ бүхнийг харсан амьд гэрч байдаг. Хэрэгтэн нь миний хүүг айлган сүрдүүлж, дарамтлан, хэлсэн бүхнийг хийхийг шаардсан. Олон нийтийн анхаарлыг татах зорилгоор нийтэлсэн зураг, дүрс нь хэрэгтэн өөрөө камераар бичсэн бөгөөд өөрийн хийсэн аллагаа бусдад хүлээлгэхийн тулд хэлсэн, шаардсан бүхнийг хийхгүй бол хүүг минь болон ар гэр бүгдийг нь дуусгана гэх зэргээр айлгаж, хүүд минь өөрийн цаг болон гутлаа өмсүүлж, аяга бариулж, “цогцсыг" чемоданд хий, би алсан гэж хэл, гэх мэтээр сүрдүүлж бичлэг хийсэн байдаг.

Ингэж сүрдүүлгэд өртөж, тийм дүрс хийлгэн байж өөрийнх нь үгээр мэт дүр эсгэж итгүүлсний үндсэн дээр сиймхийг ашиглан утас болон камерыг авч өрөөний цонхоор гарч цагдаад мэдэгдэж, бүрэлдэхүүн авч очиж үйлдэл дээр нь баривчлуулан дараа дараагийн гарч болзошгүй аллагыг таслан зогсоосон юм шүү. Хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломжгүй байгаагийн зэрэгцээ энэ их худал гүтгэлэг доромжлолыг маш их тэвчлээ.

Би олон хүүхэд төрүүлж өсгөсөн 20 гаруй ач зээтэй. Миний хүүхдүүд хүн алах нь битгий хэл хүний хамраас цус гаргаж ч үзээгүй, баар цэнгээний газар хэсэж, мансуурч явдаг нэг ч хүүхэд байхгүй ээ. Миний зээ хүү эцэг, эх, эмээ, өвөөгийн хайранд хүмүүжиж бага балчир байхаасаа хичээл ном, урлаг спортод шамдан суралцаж, олон олон олимпиад уралдаанд тэргүүлэн, багш сурган хүмүүжүүлэгч, найз нөхдийн дунд нэр хүндтэй, эелдэг зөөлөн хөгжилтэй зантай сайн хүү минь юм шүү.

Энэ амьдралд 2 идэхгүй хоосон хонохгүй ажил хөдөлмөр эрхэлж хэзээд зөв үйлсэд тэмүүлэн амьдарч яваа жирийн л нэгэн гэр бүл юм. Эцэст нь хэлэхэд насанд хүрээгүй охид хүүхдүүд ийм хэргийн золиос болж байгаа нь эцэг эхийн хараа хяналтгүй, буруу хүмүүжилтэй шууд холбоотой гэж би бодож явдаг юм" хэмээжээ.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    За за сүүлдээ алуулсан охин бараг өөрийгөө алсан болоод дуусахнээ

  • З
    Зочин

    TANILTSI80.955877

  • З
    Зочин

    Олон медалтай залуу гэмт хэрэгтэй бнаа. Айсан дарамтад орсон шинжгүй л бсн даа. Та хүний нас барсан охин хүүхдийг шүүмжлэхээсээ өмнө өөрийнхөө хүүхдийг ямар хүн болсныг хар. Та ингэж бичвэл улам л хүмүүсийн дургүй хүрэх бхаа. Дуугүй бсн нь дээр.

  • O
    Oyun

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    BIEE UNELENE8095.5877VANXANI SEXSDEX

  • З
    Зочин

    asuudal tulhad bvgd l amia bodno ene huuhd tend anhnaasaa yu hj yvj bsn ve? aij emeej bga shinjgui l suuj bsndaa ene gulug!! odoo uheh n tulaad irehleer iim niitlel bichvvlhee bolioo

  • З
    Зочин

    VANXANDI BOOW XXNOO DOLOOJ SEKSDEED80.955877

  • З
    Зочин

    Баар буудлаар явдаггүй "тэргүүний хүүхэд" анхнаасаа тэр буудалд юу хийж байсан юм бэ

  • З
    Зочин

    hucaa emgen min hunii siahan ur alagdchaad baihad ci huuhdee l umuurnuu uhej dald or

  • З
    Зочин

    Тэгсэн ч байж магадгүй. Хэн ч үр ачаа өмөөрнө. Энэ хүний буруу бишээ

  • З
    Зочин

    Хэн ч байсан ялтан болгохгүйг оролдох бизээ.

  • З
    Зочин

    Цагдаад тэр дор нь хэлэхгү яасан юм

  • З
    Зочин

    эмээ та хадан гэртээ морилнуу