С.Эрдэнэбат: Хоёр талд мэдэгдэл хийгээд л байвал ажил хаялтад оролцох багшийн тоо улам л нэмэгдэнэ. Энэ долоо хоногт хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 11 мин 6 сек
100
legacy:2025/10/erdenebat.s/fa1adcee7f4842aab0c7d4b8116bef29.jpg
legacy:2025/10/erdenebat.s/fdfd.jpg

Улсын хэмжээнд 558 байгууллагын 30 мянган багш, ажилтан ажил хаялт зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар багш нарын цалинг 2026 оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сарын 1-нээс 10 хувиар нэмэх саналыг БШУ-ны Үйлдвэрчний эвлэлд танилцуулж, хэлэлцээрийн ширээний ард суухыг "уриад" буй. Тэгвэл эл үйл явцтай холбоотойгоор багш, ажилчдын цалин хөлсийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Өнгөрөгч өдрүүдэд багш, эрүүл мэндийн салбарын ажилчид болоод ахмадын тэтгэвэртэй холбоотой асуудлууд хурцаар хөндөгдөж байна. Багш нар ч эхнээсээ ажил хаялт зарлаж, цалингаа нэмэхийг шаардлаа. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Өргөдлийн байнгын хороон дээр энэ чиглэл дэх асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулах талаар ярилцсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Төсөвт санал өгсөн иргэдийн дийлэнх нь боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарч, хөрөнгө оруулалт хийх ёстой гэдэг саналыг өгсөн байдаг. Түүнчлэн тэтгэврийн нэмэгдлийг бодитойгоор тусгах саналыг өгсөн байдаг. Өргөдлийн байнгын хороо зарчмын хувьд эл гурван саналыг дэмжсэн. Ер нь өнөөдрийн өргөн бариад буй төсөв дээр цалин хөлс тэр тусмаа боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн асуудлыг онцгой авч үзэх ёстой гэдгийг ярилаа. Төсвийг гурав дахь хэлэлцүүлэг рүү шилжүүлсэнтэй холбоотойгоор одоо УИХ дээр ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг эдгээр асуудлууд дээр ажиллах ёстой. Мөн зарчмын зөрүүтэй саналыг ч гаргаад явдаг. Нийгмийн бодлого болон Төсвийн байнгын хорооноос ажлын хэсгийг байгуулахыг дэмжээд, төсвийн ажлын хэсэг рүү санал дүгнэлтээ хүргүүлэх байр суурь дээр нэгдлээ. Ямартай ч иргэдээс ирж байгаа өргөдөл санал төсөв дээр нэлээдгүй нөлөөлөл авчрахаар дэмжигдсэн нь нааштай үр дүн.

Боловсролын салбарын багш ажилчдын цалинг нэмэх шаардлага дээр УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, гарын үсэг зураад байна. Зарчмын хувьд дэмжиж буй гишүүд ч байгаа. Энэ нь УИХ-ын гишүүдийн олонх нь цалин, хөлсийг нэмэх талдаа байна гэж харж байна. Хоёрдугаарт, Өргөдлийн байнгын хороо ажлын хэсгээс ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотой гаргасан саналыг дэмжсэн. Тодруулбал, ахмадуудын тэтгэвэр янз бүрээр тогтчихсон байгаа. Тиймээс ажлын хэсгийн зүгээс хувь+мөнгөн дүн гэдэг дундын хувилбараар тэтгэврээ нэмээч ээ гэдэг саналыг тавьсан. Мөн тэтгэврийн зээлийн хувь хэмжээг бууруулах, Монголбанкны зээлийн эрсдэл тооцож байгааг эргэж харах, шаардлагатай зээлийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх тал дээр банкуудад Монголбанк дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг дэмжсэн. Түүнчлэн ахмадуудын авч буй үйлчилгээг сайжруулах чиглэлд төсвийн хөрөнгийг нэмж тавих, зарим төрлийн хязгаарлалтуудыг байхгүй болгох гэх мэт саналуудыг Өргөдлийн байнгын хороо дэмжсэн. Тэгэхээр яах аргагүй энэ гурван асуудал дээр нааштай зүйл ажиглагдаж байна. Эцсийн байдлаар УИХ дээр байгуулагдах ажлын хэсэг дээр шийдэгдэнэ. Мөнгөн дүнгүүд яригдана.

-Улсын хэмжээнд 558 байгууллагын 30 мянган багш, ажилтан ажил хаялт зарлаад байна. Энэ тоо цаашид нэмэгдэж ч болзошгүй байна. Ер нь асуудал энэ хүртлээ даамжирч, ажил хаялтад хүрч ирсэний шалтгааныг юу гэж харж байна?

-Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл өчигдөр уулзлаа. Энэ ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх нь аль аль талдаа хохиролтой. Үйлдвэрчний эвлэлийнхний хэлж буйгаар, хэлэлцээрийн нэг заалт байгаа нь "Жил бүр хамгийн багадаа 30-аас доошгүй хувиар цалинг нэмэх". 2023 онд нийслэлд цалинг 26 хувиар нэмж байв. Хөдөө орон нутагт нь аваад үзвэл, нэмэгдэлтэйгээ нийлээд 40 орчим хувиар нэмж байсан. Харамсалтай нь энэ жил 6 хувиар л нэмсэн. Өнгөрсөн жилийн төсвөөр шийдсэн гэсэн үг шүү дээ. Гэтэл ирэх жил энэ хувийг 0 гээд оруулаад ирэхээр багш нарын итгэл алдраад, хэлэлцээрээ зөрчсөн гэдэг дээр маргаан үүссэн. Яах аргагүй эл хэлэлцээрийг зөрчиж болохгүй. Жил бүр хамгийн багадаа 30-аас доошгүй хувиар цалинг нэмнэ гэдэг итгэл боловсролынхонд байна. Магадгүй 2025, 2026 онд цалингаа 30 хувиараа нэмчихсэн байсан бол багш нарын маань үндсэн цалин 2 сая төгрөг давчих байсан. Үүн дээрээ нэмэгдэл, гүйцэтгэлээ аваад 2027 онд гурван сая руу дөхөх боломж байсан. Харамсалтай нь, Засгийн газар хэлэлцээрээсээ ухарсан учраас маргаан үүссэн юм. Сангийн сайд, Гэр бүл хүүхэд, хөгжил хамгааллын сайд, Боловсролын сайд нартай би уулзсан. Хэлэлцээрийнхээ хувьд хэдэн үе шаттай байх нь хамаагүй амласан түвшингээсээ буулгахгүйгээр үндсэн цалин хөлсийг нь нэм, тэр тусмаа Улаанбаатар хотод ямар нэгэн орон нутгийн, гурван жилийн нэмэгдэлгүйгээр ажиллаж байгаа багш нарын асуудлыг онцгой авч үз, ачааллыг нь авч үз гэдэг саналыг тавьсан. Үүний өмнө Ерөнхий сайдтай би уулзсан. Ямар ч байсан ачааллыг харгалзаж үзэх ёстой юм байна гэдэг үүднээс нэмэлт эх үүсвэр тавьсан. Тиймээс 35 хүүхдээс дээш 40-50 хүүхэдтэй ажиллаж байгаа болоод хоёр хүний ажил хавсарч, илүү цагаар ажиллаж байгаа багш нарт нэмэгдлүүдийг хуулийн дагуу олгох ёстой.

-Нөгөө талдаа хоёр тал тодорхой шийдэлд хүрч, хэлэлцээрийг яаравчлах хэрэгтэй байна?

-Тийм ээ. Одоогийн нөхцөлд энэ долоо хоногтоо багтаад хэлэлцээрийн ширээний ард хурдан суух тусмаа сайн. Хоёр талд хэвлэлээр мэдэгдэл хийгээд суугаад байвал ажил хаялтад оролцох багш, ажилчдын тоо улам л нэмэгдэнэ. Багш нар маань дуртайдаа ажил хаяагүй.

Ний нуугүй хэлэхэд, "Боловсролын жил" гэдэг дээр асар их хүлээлт үүссэн байсан. Энэ үүднээс багш нарынхаа цалин хөлсийг нэг удаадаа зориг гаргаад нэмэх хэрэгтэй. Эрүүл мэндийн ажилчид ч ялгаагүй. Хоёулаа л нийгмийн суурь салбар шүү дээ. Үе шат гэдэг дээр хугацаа, хэмжээ хоёроо л тохирох хэрэгтэй байна.

Хэлэлцээр гэдэг тоглоом биш. Энэ өөрөө итгэлцэл. Хууль ч гэж хэлж болно. Тиймээс цалинг жилд 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ гэсэн хэлэлцээрийн заалтдаа хүрэх ёстой. Шууд нэгдүгээр сарын 1-нээс 3.5 сая төгрөг болго гээд хатуу шаардлага тавиад байгаа зүйл байхгүй. Нэг нь судал гэчихсэн. Нөгөө нь болго гэчихсэн. Энэ хоёр чинь уулзах ёстой шүү дээ. Тэгэхээр ирэх ондоо тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн итгэл үнэмшил хэрэгтэй. Үүнийг хэлэлцээрээрээ баталгаажуулаад явахгүй бол амаараа ярьсанд итгэхгүй байх шиг байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ асуудалд гүүр болж байгаагийн хувьд хүлээлтийг үр дүнд хүргэх гээд явж байгааг ойлгож байгаа. Нөгөө талд нь Засгийн газар эх үүсвэрээ гаргая гэж байна. Хоёр тал тоон дээрээ "уулзаад", үүнийгээ хэлэлцээр дээрээ эргэлзээгүй болгочих хэрэгтэй байгаа юм.

-Засгийн газрын хувьд, багш нарын цалинг юу юугүй 3.5 саяд хүргэх боломж төсөвт байхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ нөхцөл эх үүсвэрээ хэрхэн тодорхойлох ёстой вэ. Зарим гишүүдийн зүгээс шаардлагагүй төсөл хөтөлбөрүүдээ танаад багш, эмч нарын цалингийн эх үүсвэрийг бүрдүүлье гэдэг саналыг ч гаргаад байгаа юм билээ?

-Урсгал зардлыг хасахаас гадна хөрөнгө оруулалтын зардал руу орохоос өөр арга байхгүй. Тэгэхгүйгээр олигтой эх үүсвэр нэмэгдэхгүй. Дээрээс нь төсвийн урсгал зардлын хязгаарыг 24 хувьд барина гээд жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө байгаа. Үүнийг дахин авч үзээд, шийдэх хэрэгтэй. Миний хувьд дуу хоолой нь болоод Өргөдлийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хурлаар байр сууриа илэрхийлсээр байна. Засгийн газрын хувьд ч, огт цалин нэмэхгүй гэж байсан байр сууринаасаа ухраад цалин нэмье гээд нааштай арга хэмжээг авч эхлээд байна. МАН-ын бүлэг дээр ч тодорхой саналуудаа гишүүддээ хэлсэн. Өгсөн амлалт байгаа. Нэмэлт эх үүсвэрүүдээ тавих хэрэгтэй. Тэгэхгүйгээр 5,10 хувиар нэмнэ гэдэг саналыг хүлээж авахад хүнд. Миний хувьд цалингийн индексийн хуулийг санаачилж шийдье гэж байгаа. Маргахгүй амар шүү дээ. Инфляц арван хувиар өссөн бол цалин хөлсийг хамгийн багадаа арван хувиар нэмнэ л гэсэн үг. Төсвийн нөхцөл байдал сайжрах болов уу нөгөө талдаа бидний хулгай гэж яриад байгаа баялгийнхаа мөнгөн эх үүсвэрийг дайлчах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Нэг зүйлийг хэлэхэд, хөрөнгө оруулалт гээд жалга довны ч гэх юм уу, хойшлуулж болох хөрөнгө оруулалтаа эх үүсвэр болгож дайчлах хэрэгтэй.

Ганцхан урсгал зардлаас танаад, танаад олигтой эх үүсвэр бүрдэхгүй. Урсгал зардал дотор цалин, тэтгэвэр, тэтгэмж чинь өөрөө багтаж явдаг. Сая урсгал зардлаа танана гэхэд Боловсролын салбар хүртэл 200 тэрбумын зардлаа тануулчихсан.

Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбараас урсгал зардлын таналт хийж болохгүй. Оны төгсгөлд төсвийн тодотгол хийх нөхцөл байдал руу орох болов уу гэж харж байна.

-Улс төржилт, шүүх цагдаа зэрэг асуудлаа бүр хойш нь тавь. ЗГ цалингаа нэм гэж шаардаж байгаа багш нараа шүүхэд өгнө гэж байгаа нь тийм ч таатай зүйл биш-

-Ер нь ажил хаялт зарлах хэмжээний нөхцөл байдалд тулж ирэхгүй байх боломж бидэнд байсан юм биш үү гэдэг асуулт байна. Магадгүй урьд нь энэ асуудалд "хойрго" хандаж ирсэн тал байгаа юу?

-Нэг талдаа тийм. Онцгойлон авч үзэх ёстой гэдэг асуудал байсан. Гэтэл бүгдийг нь зэрэг авч үзнэ гээд л асуудал эхэлсэн юм. Тэглээ гээд нөгөө талдаа бүхнийг үгүйсгэж ч болохгүй. Жил бүр боловсролын салбарын цалин хөлсийг 30-аас доошгүй хувиар нэмээд 2026 онд дундаж цалинг улсын дунджаас дээгүүр болгоё гэдэг л хүлээлт байсан юм. 2022 онд нэмсэн. 2023 оны долоодугаар сарын 1-нээс 26 хувиар нэмсэн. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа багшийн цалин дээр 40 хувийн нэмэгдэл тооцсон. Нийтдээ 66 хувь болж байгаа биз. Тэгээд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдлүүдээ нэмээд эхлэхээр төсөвт ачаалал ирж байгаа нь үнэн. Яг энэ хэмнэлээрээ төсвийн боломжоо дайчлаад 6-30 орчим хувиар нэмээд явъя, үндсэн цалингаа ядаж 2 сая төгрөгт хүргэе гэдэг тооцоолол байсан. Гэтэл өнгөрсөн жил 6 хувь гээд оруулаад ирсэн. Тухайн үед би эсэргүүцэж байсан. "Зургаан хувь чинь юу ч биш. Инцфяцаа ч давж чадахгүй" гэж хэлж байсан. Ний нуугүй хэлэхэд, өмнөх хамтарсан Засгийн газрын үед үүнийг шийдэх ёстой байсан. Гэтэл одоогийн засаг нь энэ удаа цалин нэмэхгүй гээд оруулаад ирсэн дээр л асуудал дэгдсэн. Аль аль нь алдаагаа ухаараад явах ёстой. Засгийн газар чинь залгамж халаатай байх ёстой. Яг "хөөгөөд" харвал, 2013, 2014, 2015 онд огт нэмээгүй. Огт нэмээгүй үлдсэн жилүүдийг араас нь хөөнө гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Тиймээс хэлэлцээр дээрээ жилд 30-аас доошгүй хувиар нэмэх заалтаа баталгаажуулж, цаашибал хуульчилсан ч болно. УИХ-ын тогтоол ч гаргаж болно. Байдлаа харж байгаад шийдээд байхаар асуудал хүндрээд л байна. Улмаар хэлэлцээрээсээ буцахаар хүмүүсийн итгэл алдарч, одоо ажил хаялт зарлана гэдэг хатуу шаардлага руугаа ороод явчхаж байгаа юм. Үүний өмнөх, өмнөх дээр асуудал хэрхэн явж байсныг мэдэхгүй Засгийн газрын гишүүд ч байгаа.

Үе үеийн Засгийн газрууд нэмээд явсан зүйл бий. 2020 оны сүүл гэхэд үндсэн цалин 700 мянган төгрөг байсан. Үүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд үндсэн цалин 1.4 сая буюу 2 дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ Засгийн газар, парламент 2027 оны нэгдүгээр сарын 1 гэхэд багш нар 3-3.5 сая төгрөгийн цалин авдаг болгох ёстой гэдэг хатуу шаардлага тавьж байна. Энэ тоо хоорондоо "уулзах" ёстой. Ялангуяа Улаанбаатарт ажиллаж байгаа багш нар шимтгэлээ төлөөд гар дээрээ нэг сая төгрөгийн л цалин авч байгаа. Тэгсэн мөртлөө ачаалал нь их.

Захын сургууль, цэцэрлэгээр ороод үз. 50,60 хүүхэдтэй ажиллаж байгаа. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж шинэ багш нарын 50 хувь нь эхний таван жилдээ ажлаа хаяж байна. Тиймээс одоо байгаа боловсон хүчдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Асуудал даамжирч, мөнгөөр үнэлж баршгүй хүн капиталын эрсдэл байгаа. Энэ долоо хоногтоо багтаад хэлэлцээрээ хийгээсэй гэж бодож байна. Улс төржих, шүүх цагдаагийн асуудлыг бүр хойш нь тавь. Монгол Улсын Засгийн газар цалин хөлсөө нэм гэж шаардаж байгаа багш нараа шүүхэд, арбитрт өгнө гэж байгаа нь тийм ч таатай зүйл биш. Аль болохоор битгий марга. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг.

-Та ч яриандаа дурдлаа. Нийслэлийн багш нар татвараа төлөөд гар дээрээ 1 сая төгрөг авч байгаа гэж. Үйлдвэрчний эвлэлээс ч 1-1.4 сая төгрөгийн цалинг багш нар авч байгаа талаар мэдээлсэн. Харин холбогдох яамд, сайд нар нь 2.5 саяас дээш гэдэг дүн гаргаж хэлээд байгаа юм. Ер нь яагаад энэ тоо зөрөөд байна. Нэмэгдэл, гүйцэтгэл багтаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ олон нийтэд нэг л "тоо" хэрэгтэй байна шүү дээ?

-"Бохир цалин" гэж яриад байгаа шүү дээ. Бүх нэмэгдлээ тооцоод, дундажилбал улсын дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авч байна гэж хараад байгаа юм. Энд дунд чинь хоёр хүний ажил хавсарч хийж байгаа багш нар ч байгаа шүү дээ. Хөдөө орон нутагт 40 хувийн нэмэгдэл болон бусад нэмэгдлээ оруулаад тооцвол арай өндөр цалин авч байна. Үүнийг 2023 оны хэлэлцээрээр, багшлах боловсон хүчин дутмаг байгаа хөдөө орон нутагт энэ нэмэгдлийг 40 хувиар тооцохоор шийдээд өгчихсөн юм. Энэ нэмэгдэл Улаанбаатарт байхгүй. Шаардлагатай гэвэл Улаанбаатар хотын багш нарын ачааллын асуудлыг авч үзнэ шүү гэдэг зүйлийг тухайн үед ярьж байсан. Тэгэхээр татварын өмнөх цалингаа яриад байгаа юм. Багш нар маань ний нуугүй хэлэхэд, гар дээрээ авч байгаа цалин нь л итгэл үнэмшилтэй сонсогдоно. Яаж ч нэмсэн бүх татвараа төлөөд гар дээр ирж байгаа нь 1-1.5 сая, дунджаар 1.8 сая төгрөг л авч байгаа юм байна. Үүнийгээ л хараад байгаа юм.

Нөгөө талд нь бүх татварын өмнөх цалингаа нэмээд цалинг хэлээд байгаа юм. Ингэхээр чинь зөрүүтэй харагдалгүй яах вэ дээ. Тиймээс толгой эргүүлэхээ болиод багшийн баталгаат цалин буюу шинээр багш болъё гэж байгаа залуус маань ядаж гар дээрээ 2 сая төгрөг авдаг байх хэрэгтэй байна. Нэг сая төгрөгөөр нь байрныхаа түрээс, лизинг төлөөд үлдсэн сая төгрөгөөрөө өрнөөсөө гадна гэр бүлээ тэжээх нөхцөлийг л хүсээд байгаа юм. Жил бүр нэмж байна гэдэг режимээ алдахгүй явах нь чухал. Уг нь энэ жилийн нэгдүгээр сарын 1-нээс цалингаа нэмчихсэн байсан бол 1.8 сая төгрөг, ирэх жил 2 сая төгрөг давчих байсан юм. Энэ утгаараа багш нар 100 хувь зүй ёсны шаардлага тавьж байна гэж харж байна. Уур амьсгал жаахан хүнд байна. Эргээд уулз, асуудлаа тавь. Зарчмын хувьд хэлэхэд, хамтын гэрээ хэлэлцээр гэдэг чинь нэг талаараа хууль л гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Багш, эмчийн л цалин л нэм, нэмнэ гээд байна.Гол хүнд ажлын нь хариуцаж яваа сувилагч, туслах ажилтнууд бидний цалинг хэдэн хувиар нэмэх гэж байнаа Гишүүнцэрээ?...доод тушаалын биднийг тоож ярьж байгаа юм алга...

  • С
    Сэргэлэн

    Энэ гишүүн нэртэй нөхөр дандаа худлаа юм ярьж явдаг.Сонсоход сайхан ч бүтээсэн бүтсэн юм огт байхгүй нөхөр харагдсан.Дараа нь би л та нарын төлөө явж бсан, бусад гишүүд дэмжсэнгүй гээд яваад сурсан муу зальтай нөхөр...ҮЭ-ээ улс төрөөс ангид байлгаж чадаагүй.өөрөө МАН-д элсэж жагсаалтаар гишүүн болоо биз дээ...худалч

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Э
    Э

    Юуг нь хэлэлцдэг юм бэ шууд нэм

  • З
    Зочин

    Энэ хүнийг багш нарын төлөө гэдэгт эргэлзэж эхэлсэн !!!!!

  • З
    Зочин

    Боловсрол шинжлэх ухаан эрүүл мэнд эрчим хүчний салбар уналтад ороод олон жил болж байна , энэ нам бүлэглэсэн улс орноо тоногчдоос салахсан ямао ч сэтгэлгүй төрд өргөсөн тангарагаа няцсан хувийн эрх ашгаа дээр тавьсан хулгайлах идэх шамшихаас өөр идгүй амьтсууд энэ улсыг мөхөл уруудал руу түлхлээ ! Хулгайлах болохоор их наядаар улс иргэдийн ажил амьдрал болохоор мөнгөгүй ч гэх шиг хулгайёлын хөрөнгийг хурааж улсын өрийг төлүүл цалин тэигэвэр нэм НД Сан ЭМД сангийн мөнгийг хулгайчдаасаа даоуй буцаан аваач ээ !? Сайд дарга нэртэй хулгайчдаа шалгаж шүүж яллаач ?! Ажлын байр нэмэгдүүлж ДЦС УЦС нефьтийн үйлдвэр ган болд боловсруулах хүлэр хайлуулах өндөр хүчин чадалтай үйлдьэр бариач машин техникийн үйлдьэр бариач бензин шаиахууны агуулах хүнсний ногоо үр тарианы агуулахаа олноор бариач , улын амнуудаа цэгцлээч ! Хүрэлтогоот , Залаат , бага тэнгэр чинь цементэн багас боллоо ! Дархан цааүтай газрын бүх дүрэм журмыг зөрчөөд байгаа этгээдүүдийг баривчилж барилгыг нурааж цэвэрлүүлж нөхөн сэргээ

  • O
    OYUN

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    Энэ жилийн хувьд дор хаяж багш шар дээрээ элдэв татвараа төлөөд цэвэр 2 саяыг авмаар бна. Тэгээд 27 оны төсөвт багшийн цалинг дорвитойхон нэммээр байх байх юм. 26 оны 7 сард нэмнэ гэж хуурах хэрэггүй. 2026-01 -01 нээсэн нэг мөр 2.5 сая болгоход дөхөж очно доо. Энэ багшийн цалинг нэмэхгүй бол болохгүй нь ээ

  • С
    Судлаач иргэн

    Улсад маш их хортой боловсрол эрүүл мэндийн салбараа зах зээлийн систeмд зохируулах шаардлагатай..улс нийгмээрээ ажил хиййдэггүй ,бүтээлч биш хүн сүрэг доод язгуурын амьтад боллоо..эрчүүд нь бөх уяач сурчид шагайчид гээд цол хэргэмийн төлөө хоног төөрүүлнэ, эрүүл мэндийн салбар хулгай дээрмийн үүр болсон байна.. хүүхдүүд 12 жил сургуждвд яваад эрүүл мэндээр маш их хохирч 4р ангийн боловсрч бараг эзэмшээгүй төгсөж байна..Эрүүл мэндийн даатгалын төлбөрөө сайн нэмэгдүүлэх хэрэгтэй..хүүхдүүдэд хэрэггүй юм зааж байхаар 7 хоногт 3 өдөр л хичээлд явдаг болгож зохицуул...хувийн сургужль эмнэлгээ л төрө

  • М
    Монгол мал

    Энэ олон багш, хүүхдүүд гэртээ бхд , бас бензиний хомсдол бхд харин ч зүгээр юм бишүү. Түгжрэл багаснаа