О.Номинчимэг: Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаа процессийн хуулиа зөрчин зарлажээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 6 сек
60
legacy:2025/10/nominchimeg/MPAPHOTO202595520.jpg

Маргааш буюу энэ сарын 22-нд Үндсэн хуулийн их суудлын хуралдаан болно. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд "Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох"-оор хандсан байдаг.

Тэгвэл уг цэцийн хуралдаан нь хууль зөрчиж зарлагдсан хэмээн УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа процессийн хуулиа зөрчин зарлажээ. Тухайлбал Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 24.3т хуралдааныг хамгийн багадаа 7 хоногийн өмнө зарлаж бэлтгэл ажил ханган хуралдуулдаг хуулийн заалттай. Гэтэл энэ удаа Цэц хоёрхон хоногийн дотор хурлаа зарлаж, талуудад бэлтгэл ажил хийх хугацаа өгөхгүй яаравчилж байгаа нь хуулийн ноцтой зөрчил мөн.

Маргааш болох их суудлын хуралдаан энэ чигээр хуралдаж шийдвэр гаргавал Цэц өөрөө хууль зөрчиж шийдвэр гаргах болно.

Due process буюу процессийг зөв хийхгүйгээр зөв шийдвэр гаргах боломжгүй юм" гэжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • А
    АРД

    МОНГОЛЫН БҮХ ИНСТИТУЦИ НЬ АСУУДАЛТАЙ БОЛЖ УЛС ОРОН,АРД ТҮМНЭЭ ТА НАР ЯА ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ТА БҮГД БҮГДЭЭРЭЭ БУРУУТАЙ. БҮГДЭЭРЭЭ ОГЦОР.

  • У
    Уншигч

    Чи өөрөө юу мэддэгтээ ингэж хуцна юэ?

  • У
    Уншигч

    KKK, чи өөрөө хэний гар хөл болоод бусдын үзэл бодлоо илэрхийлэхэд элдвээр хэлнэ вэ, Өөртөө дүгнэлт хий!!!!

  • З
    Зочин

    МАН ын данхын гар хөл болсон энэ хэдэн мэлийсэн авгай нар монгол төрөөр тоглож байна шүү, эмэгтэйчүүдийг ийм болохоор л янтайлгадаггүй байж

  • З
    Зочин

    чи юугаа мэдэх вэ, мэдэж байсан ч эздийнхээ даалгавраар хуцаж байгаа бус уу. зүгээр л цаг зуурын их хурлын суудлын бөглөөс минь