УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг ҮХЦ хүлээн авсангүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
790
legacy:2025/10/tsets/MPA417831.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн.

Уг хүсэлтийг өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Тэгвэл хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь Г.Занданшатартай нэгдмэл эрх ашигтай байна гэж татгалзах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг хэлэлцэж, ҮХЦ-ээс хүлээн авахгүй татгалзаж шийдвэрлэлээ.

Хуваалцах:790

СЭТГЭГДЭЛ (79)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    ҮХЦ-ийг ажлыг нь хийлгээчээ. Бүх зүйлийг хүчээр шийдчих гээд л Булгантуяа яасан том артайн

  • З
    Зочин

    Үнсэн хуулийн цэц үнэхээр зарчмаа барьж ажиллаж байна. Нөлөөлөх гээд оролдож байгаа нь муухай харагдаж байна шүү гишүүд минь

  • З
    Зочин

    Цэцэд нөлөөлөх эрх хэнд ч байхгүй Тэртусмаа төрийн эрхийг хууль бусаар авах гэж улайрсан нүүрсчдийг дэмжиж ЕС аа үг хэлүүлэх эрх өгөхгүй яахан алх цохисон зальтай хүүхнийг өмгөөлөөд байгаа хүнд бүр ч хамаагүй шүү

  • З
    Зочин

    Булгантуяа мэдлэгтэй залуучуудаас айсандаа л татгалзаж байгаа бз. Үндэслэл нь үнэхээр инээдтэй юм байх чинь билээ

  • З
    Зочин

    Мөнхсайханг харин ч мэдлэгтэй чадалтай залуу гэж хардаг шүү. Үндсэн хуулиа хамгаалж, олон жил дуугарсан даа

  • З
    Зочин

    Үндсэн хуулийн цэцийг ажлыг нь хийлгэ ээ. Монголын ард түмний ганц итгэж байгаа субьект шүү

  • З
    Зочин

    УИХ-ыг эргүүлэн тат өө. Ямар ч чадамжгүй гишүүд байна лээ дээ

  • З
    Зочин

    Ёстой лайтай хэрүүлдээ гаршсан гарууд

  • З
    Зочин

    Хэм хэмжээгээ мэддэг баймаар юм даа энэ гишүүд

  • З
    Зочин

    УИХ-ын гишүүн гэхээрээ л хууль тайлбарладаг. Бусдад даргархах гэдэг хандлагатай болсон нь харагдаж байна шүү

  • З
    Зочин

    Үндсэн хуулийн цэц шударга залуусаар бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн харагдаж байна. Би ҮХЦ-д итгэж байна

  • Z
    Zochin

    Mongol ulsad ardchilal, shudarga yos heregjij baiga gedgiin hamgiin tom batalgaa bolno.

  • З
    Зочин

    Үндсэн хуулийн цэцэ хуралдаж, үндсэн хуулийн хямралыг яаралтай зогсоохгүй бол бас арай дураараа байна аа зарим бүдүүн толгойтууд.

  • З
    Зочин

    Гавьяат хуульч Н.Жанцангийн хэлснээр, хэний талд ямар үр дүн гарахаас үл хамаарч, зөвхөн Үндсэн хуулиа хатуу дагах нь Үндсэн хуулийн хямралаас сэргийлэх гарц

  • З
    Зочин

    Эцэг хуульд гар хүрч эхлэвэл Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учруулна л гэсэн үг юм.

  • З
    Зочин

    Үндсэн хуулийг зөрчнө гэдэг бол манай улсын тусгаар тогтнол ганхаж байгаа хэрэг шүү.

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчийн хориг бол цаашид гарч болзошгүй хор хохирлыг урьдчилан сэргийлж байгаа чухал ач холбогдолтой юм л даа.

  • З
    Зочин

    Хууль зөрчсөн үйлдлийг дэмжих нь ардчиллыг нураах аюултай.

  • З
    Зочин

    Хоригийг хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй.

  • З
    Зочин

    Ерөнхийлөгч хориг тавьснаар төрийн дархлааг хамгаалж байгаа хэрэг дээ.

  • З
    Зочин

    Зах замбараатай байхгүй бол дуртай бүхэн нь өөрийнхөө хүслээр үндсэн хуульд гар хүрдэг болох нь дээ.

  • З
    Зочин

    Үндсэн хууль нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ач холбогдолтой чухал зүйл шүү.

  • Z
    zochin

    Mongoliin ard tumnii buyan zaya gej bii. Buh zuil huuliin daguu unench shudargaar shiidegdene gedegt itgej baina

  • З
    Зочин

    Г.Занданшатарыг огцруулсан процессыг Үндсэн хуулийн зөрчил юм гэж үзэж байгааг дэмжиж байна

  • И
    Иргэн

    Улс төрийн тогтвортой байдалд ҮХЦ-ийн шийдвэр чухал нөлөөтэй гэж харж байна

  • З
    Зочин

    Ерөнхий сайд Г.Занданшатарын ҮХЦ-д хандсан үйлдлийг ардчиллын зарчимд нийцсэн гэж дэмжиж байна

  • Z
    Zochin

    Ерөнхий сайд Занданшатарын хандсан нь ардчилсан зарчимд нийцсэн, Үндсэн хуулийн дээд шүүхэд итгэл үзүүлж буй хэрэг

  • З
    Зочин

    Одоо ард түмэн бүгд анхааралтай ажиглаад сууж байгаа нь ойлгомжтой

  • З
    Зочин

    Цэцийн энэ шийдвэр төрийн тогтвортой байдлыг хамгаалах түүхэн алхам болно гэдэгт итгэлтэй байна

  • G
    Gantulga

    Булгантуяа ч эвгүйтчих шиг л боллоо

  • M
    Mongol hun

    УИХ-ын шийдвэр хуульд нийцээгүй бол уг шийдвэр хүчинтэй байх ёсгүй…..

  • Г
    Галдаа

    УИХ ын бүрэн эрх рүү зэрлэг балмадаар халдаж буй Цэцийг татан буулгая

  • З
    Зочин

    Нэг гишүүнд хамаатай асуудал гарвал бүгд хамгаалаад, жирийн иргэн бол хэнд хандах юм бэ? Энэ чинь шударга бус

  • З
    Зочин

    Бие биенээ хамгаалдаг тогтолцоо ингэж л ажиллаж байна даа. Ард иргэд үүнийг ойлгоод дуугүй суухгүй байх хэрэгтэй

  • З
    Зочин

    ҮХЦ-ийн шийдвэр бүр улс төрийн өнгө аяс орж байна. Тэгэхээр ард түмэн итгэхэд хэцүү.

  • З
    Зочин

    Хэрвээ хууль бүгдэд ижил үйлчилдэг бол энэ хүсэлтийг дор нь хүлээн авах ёстой байсан.

  • З
    Зочин

    Шударга ёс ярьдаг хүмүүсийн дунд шударга шийдвэр гарахгүй байна. ҮХЦ-ийн нэр хүнд улам муудаж байна.

  • З
    Зочин

    Яагаад нэг гишүүнд ийм ‘онцгой хамгаалалт’ үзүүлээд байгаа юм бол? Энэ чинь ашиг сонирхлын зөрчил шүү дээ

  • З
    Зочин

    ҮХЦ бол ард түмний биш, эрх баригчдын хэрэгсэл шиг л болж байна. Шударга ёс гэж хаана байна?

  • З
    Зочин

    Ингэж хандсанаар ҮХЦ өөрөө итгэл, нэр хүндээ унагаж байна. Ил тод, үндэслэлтэй тайлбар гаргах хэрэгтэй

  • Z
    zochin

    Ингэж хандсанаар ҮХЦ өөрөө итгэл, нэр хүндээ унагаж байна. Ил тод, үндэслэлтэй тайлбар гаргах хэрэгтэй

  • Z
    zochin

    Хуулийн байгууллага хүртэл хэний талд байна гэж харагддаг бол ард түмэнд итгэл үлдэх үү дээ.

  • З
    Зочин

    ҮХЦ чинь улс төрөөс ангид байх ёстой байгууллага биз дээ? Одоо бүр УИХ-ын дэд даргын хүсэлтийг ч хүлээж авахгүй болж байна уу?

  • З
    Зочин

    Шүүх засагладаг гэдгийг залуучуудад харуулах цаг болжээ. хаан мэт заан мэт авирлах цаг чинь өнгөрсөн шүү гэдгийг харуулах түүхэн хурал болно гэдэгт итгэж байна, цаашдаа ч ТОМ СУРГАМЖ болог

  • З
    Зочин

    УИХ-ын чуулган бол хууль ёсны байгууллага. Гэхдээ хууль зөрчвөл дээд байгууллага хяналт тавих ёстой.

  • З
    Зочин

    УИХ-ын чуулган бол хууль ёсны байгууллага. Гэхдээ хууль зөрчвөл дээд байгууллага хяналт тавих ёстой.

  • З
    Зочин

    Дэг зөрчиж Ерөнхий сайдыг огцруулсан бол хариуцлага яригдах ёстой.

  • З
    Зочин

    Ийм том асуудлыг ҮХЦ-д хандалгүй шийдэж болохгүй. Зөв замаар явж байна.

  • З
    Зочин

    Г.Занданшатар зөв алхам хийлээ. Улс төрийг хуулиар зохицуулах ёстой.

  • З
    Зочин

    ҮХЦ хараат бус, хараат бус гэдгээ харуулж чадлаа.

  • З
    Зочин

    Хуулийн дагуу асуудал шийдэгдэж байгаа нь зөв. Дураараа шийдвэр гаргадаг цаг өнгөрсөн.

  • З
    Зочин

    ҮХЦ шударга, хараат бус байвал улс орны эрх ашигт нийцнэ

  • З
    Зочин

    Гишүүн О.Мөнхсайханыг татгалзуулах оролдлого бол хэрэг хариуцахаас зугтах оролдлого мэт харагдаж байна.

  • З
    Зочин

    Хуульд захирагддаг төр байхын тулд ийм зарчмыг тогтоох ёстой.

  • З
    Зочин

    Улс төрийн соёл тогтоож, Үндсэн хуулийн хяналт ажиллаж байгаад баяртай байна.

  • З
    Зочин

    Үндсэн хууль бол дээд хууль. Хэн ч, ямар ч албан тушаалтан зөрчиж болохгүй.

  • З
    Зочин

    Булгантуяа даргын гаргасан хүсэлт нь шүүх засаглалыг нөлөөлөх оролдлого юм

  • З
    Зочин

    Үндсэн хуулийг зөрчиж байж шийдвэр гаргаж болохгүй, Занданшатартай санал нэг байна.

  • З
    Зочин

    ҮХЦ-ээс татгалзах хүсэлтийг хүлээж аваагүй нь зөв. Аль нэг талд тал засах ёсгүй.

  • З
    Зочин

    Гишүүн О.Мөнхсайхан хуульч хүний хувьд зарчим баримталж ажиллана гэдэгт итгэж байна.

  • З
    Зочин

    Хувийн харилцаа, ашиг сонирхлын зөрчил гэдгээр ҮХЦ-ийн гишүүнээс татгалзах нь буруу жишиг тогтооно.

  • З
    Зочин

    УИХ ын бүрэн эрх рүү зэрлэг балмадаар халдаж буй Цэцийг татан буулгая

  • З
    Зочин

    Ийм маргаантай нөхцөлд ҮХЦ үүргээ гүйцэтгэж байгаа нь сайн хэрэг.

  • З
    Зочин

    Хууль зөрчиж Ерөнхий сайдыг огцруулж болохгүй. Эс тэгвээс тогтолцоо сүйрнэ.

  • З
    Зочин

    ҮХЦ өөрөө улс төрөөс ангид ажиллаж байгаа нь ирээдүйд итгэл төрүүлж байна.

  • З
    Зочин

    УИХ талынхан арай гайгүй сайн хуульчид аваачихгүй дээ, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ч болов хөлсөөр авахгүй дээ. Засгийн газрын чиг үүргээ ч мэдэхгүй Баасанжаргал мэт юугаа чадхав дээ. Тэгээд ч МУИС төгсөгч цэцийн гишүүд нь наад Их засаг Отгонтэнгэр төгсөгчдийг чинь дотроо бол үл тоомсорлоно

  • З
    Зочин

    Энэ мэт маргаантай асуудлыг хуульчдын мэргэжлийн байгууллагаар шийдүүлэх нь нийгмийн зөв хөгжлийн үндэс.

  • З
    Зочин

    Зөв алхам. Улс төрийн тогтворгүй байдлыг хууль зүйн үндэслэлээр шийдэх нь чухал.

  • З
    Зочин

    ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээх хэрэгтэй. Тэр бол эрх зүйн хариуцлагын дээд хяналт.

  • З
    Зочин

    УИХ-ын гишүүд өөрсдөө хууль зөрчиж шийдвэр гаргавал ард түмэн хохирно.

  • З
    Зочин

    Шударга ёс тогтоохын тулд ҮХЦ ийм төрлийн маргаанд идэвхтэй оролцох ёстой.

  • З
    Зочин

    Иргэд бидэнд ийм мэдээлэл ил тод хүрч байгаа нь сайн хэрэг.

  • З
    Зочин

    Монголд хууль ёс гэж байгааг харуулсан чухал кейс боллоо.

  • З
    Зочин

    Г.Занданшатар хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой, харин хууль зөрчөөгүй бол нэр төрөө хамгаалах эрхтэй.

  • З
    Зочин

    О.Мөнхсайхан бол мэргэжлийн хуульч. Түүнийг улс төржүүлж болохгүй.

  • З
    Зочин

    ҮХЦ-ийн гишүүд шийдвэрээ хуульд үндэслэж гаргах учиртай. Хардаж гүтгэж болохгүй.

  • З
    Зочин

    Энэ цэцийн шийдвэр тодорхой шүү, Занданшатар Содбаатар нар тэнд хүмүүсээ ноднингоос хойш байршуулсаныгаа одоо л ашиглахгүй бол хэзээ ашиглахав

  • З
    Зочин

    Их хурлын бүрэн эрх рүү зэрлэг бүдүүлгээр халдаж байна