С.Бямбацогт: Би Х.Булгантуяа даргад “ТББХ-ны саналын томъёоллоор санал хураалт явбал төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болж магадгүй. Хууль сануулъя“ гэж хэлж байсан
20

ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны асуулт хариултаар үргэлжилсэн хэлэлцүүлэг дуусаж, зөвлөлдөх ажиллагаанд шилжлээ. Тодруулбал, хуралдаанд гэрчээр оролцсон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос оролцогч талууд асуулт асуун хариулт авсан юм. Өнөөдрийн Их суудлын хуралдааны шийдвэрийг 19.00 цагт танилцуулахаар болсон байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийлэв.



