ТЕГ-аас Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудын гэр, машинд нэгжлэг явуулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/10/111111.jpg

ТЕГ-аас Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудын орон байр, автомашинд нь нэгжлэг, үзлэг хийжээ. Нэгжлэгийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ний өдрийн үүрээр хийсэн аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэгжлэгээр орон байрнаас нь 10 орчим тэрбум төгрөг мөн тухайн албан тушаалтнууд олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд эзэмшиж байсан нь тогтоогджээ.

Тухайн сэжигтнүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгон, авлига авч улмаар хууль бусаар олсон орлогоороо тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй аж.

Эл мэдээлэлд Оюутолгой ХХК-ийн зүгээс “Оюу толгой” компани нь авилга, хээл хахууль, аливаа ёс зүйн зөрчлийг үл тэвчих хатуу дүрэмтэй. Компанийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан тухай мэдээлэлтэй холбогдуулан хяналт, шалгалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horidoluudiin devesger

  • З
    Зочин

    хууль хяналт нүдтэй л байдаг юм байна. одоо Эрдэнэс-оюутолгой гэдэг төрийн өмчит Оюутолгой дахь монголын хувьцааг эзэмшиж буй компанийг шалга. Оюутолгой дахь хууль бус үйлдэл шахааны цаана энэ төрийн өмчит юу ч хийдэггүй мөртлөө асар их мөнгөөр тоглодог комданийн албан тушаалтнууд байгаа. бүгд улс төрийн шахаасны гөлөгнүүд

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol