Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө -5 хэм хүйтэн

Бусад
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/02/57722/tsas.png

2025 оны 10-р сарын 24-ний 20 цагаас 2025 оны 10-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -8...-10 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өсмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өсмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.