Б.Энхбаяр: УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан
90

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллээ. Тэрбээр энэ талаар "Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй” гэжээ.



