ОХУ-аас Толгойт өртөө, Петровисын агуулах дээр яг одоо 11 вагон шатахуун бууж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/10/566502373_2310139046099777_4643270961134872511_n.jpg

Шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаар "НИК Петровис" ХХК-ийн Толгойт агуулахын ахлах нярав Б.Баяржаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "ОХУ-аас шатахуун тасралтгүй орж ирж байна. Толгойт өртөө, Петровисын агуулах дээр 11 вагон яг одоогоор бууж байна. Үүнээс 4 вагон АИ-92 буюу (300 мянган литр), 7 вагон Евро дизелийн түлш (525 мянган литр) бууж байна. Үдээс хойш 2 дах ээлжээр 9 вагон АИ-92 хүлээж авна (675 мянган литр), 16 цаг орчимд буулгалт эхэлнэ" гэв.

legacy:2025/10/shatahuun/554471202_1919893951907863_5041363296713095865_n1.jpg