Би
За өнөөдөр ТЭЦ-4-н тийш бдаг малчид махаа зардаг газарт мах авахаар очлоо. За ёстой таалагдсангүй, үхрийн мах нь туранхайвтар тааруухан мах байсан. Шинжилгээний бичиг асуухад гаргаж үзүүлсэнгүй. Үхрийн мах 15,000-16,000. Адууны мах нь 10,000-11,000 төг байналээ. Мах зарж байгаа хүмүүс нь яасан ч бохир харагддаг юм, цагаан өнгийн нэг удаагийн нимгэн комбинзон өмссөн ч нөгөөх нь халтар муухай гэж... Хормогч зүүгээд гарт нь ханцуйвч хийлгэхгүй бол улаан эрээн халтар болсон үнэхээр муухай. Бас нэг муухай юм хараад үнэхээр сэжиг хүрсэн. Нэг залуу мах эвдээд зогсож бна, хамаг хөлс нь асгараад хамрынх нь үзүүрээс мах руу нь дусаад л байх юм. Арга ядаад хүүе хөлс чинь мах руу чинь дусаад бна гээд хэлэхэд ёстой тоож бгаа ч юм алга. Бас жижиглэнгээр зарж бгаа мах их бага бсан. Ер нь тэнд цэвэрхэн үйлчилгээ байгаагүй. . Дахин малчид өөрсдөө махаа зарж бгаа аль ч зах руу очих хүсэл төрөхгүй л боллоо. Баахан харж байгаад мах авч чадалгүй гарсоон.