Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар авч буй санал асуулга өнөөдөр 00:00 цагт дуусна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:tomuu2026/NewFolder/tugj.png

Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар авч буй санал асуулга өнөөдөр 00:00 цагт дуусна. Тодруулбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэд та бүхэн тус линкээр санал асуулгад оролцох боломжтой

https://vote.ulaanbaatar.mn/home

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    тэгш сондгойг дэмжиж байна

  • З
    Зочин

    Нүүрс хулгайлж баяжсан 2 машинтай хулгайчид, бас татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан авилгач хулгайчид та нар ядарсан иргэдийн хөл дүүжлэх ганц Приусыг бас явуулахгүй санаатай... Газрын авилгачидтайгаа түгжрээд явж бай... Ядарсан иргэдэд алдах юм байхгүй Харин ч үр хүүхдээ хичээлд нь зөөнө

  • Э
    Энхтөр

    Тэгш сондгой яваяаа энэ хөдөөнөөс орж ирээд хотод өвөлжиж халтуур хийдэг хүмүүс л эсэргүүцэж байна

  • Б
    Буянжаргал

    тийм ээ