БОЛОВСРОЛЫН ЯАМ: Бид багш нарынхаа цалинг нэмэхийн төлөө тууштай ажиллахаа амлаж байна. Гагцхүү бидэнд хэлэлцээ хийх боломж олгооч

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/11/iyzhyy.jpg

Боловсролын яамнаас багш нарын ажил хаялтаа түр зогсоож, хэлэлцээрт орохыг уриаллаа. Тодруулбал, яамны зүгээс багшийн цалингийн бүтцийг шинэчилж, 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг, 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг, 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх тооцооллыг хийж Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгааг дурджээ. Түүнчлэн хэлэлцээ хийх ажлыг хойшлуулснаар багшийн цалин нэмэх асуудлыг төсвийн 3-р хэлэлцүүлэгт оруулах боломжгүй болж байна гэжээ.

legacy:2025/10/nith/571146569_834036805672916_6634831403534630733_n.jpg