АМГТГ: Өнөөдрийн байдлаар импортоор 53 вагон буюу 3180 тонн АИ-92 автобензинийг өртөөд дээр буулгаж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/10/emchee.jpg

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байгаа талаар АМГТГ-аас мэдээллээ. Тодруулбал,

1. Импортын хуваарилалт:

Толгойт өртөө – 26 вагон

Рашаант өртөө – 4 вагон

Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон

2. Замд явж буй 23 вагоны чиглэл:

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна.

Рашаант өртөө – 4 вагон

Улаанбаатар өртөө – 5 вагон

Толгойт өртөө – 4 вагон

Дархан өртөө – 5 вагон

Сайншанд өртөө – 5 вагон

3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх Лхагва гаригт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байна.