АН-ын бүлэг: С.Ганбаатарын санаачилсан УИХ-ын гишүүдийг “Гишүүн байх 4 жилийн хугацаанд нь хуулийн байгууллагаас шалгахгүй байх” асуудлыг хэлэлцэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/10/bosoo11.png

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар хагас коксон түлштэй холбоотой асуудал болон УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ҮХЦ-д санал гаргах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан эл ҮХЦ-д хүсэлт гаргах тухай асуудал нь УИХ-ын гишүүдийг “Гишүүн байх 4 жилийн хугацаанд нь хуулийн байгууллагаас шалгахгүй байх”-ыг агуулгатай болохыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлж, түүнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байдаг.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "С.Ганбаатарын санал болгосон "УИХ-ын гишүүнийг 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэсэн асуудлыг хэлэлцэх гэж байна.Та дандаа хүний урдуур гарч ирдгээ боливол яасан юм бэ.

"Админерал"-тай Д.Амарбаясгалан холбоогүй гэж итгэл төгс хэлсэн хүн нь та шүү дээ. Хэнээс, юунаас айгаад яваад байгаа юм бэ" гэсэн байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ханаж цадахгүй юмнууд тоо нь олон болох тусмаа бүр гангарч бгаа бишүү , одоо бүр идэж уусан хөрөнгөө хамгаалах гэж УИХ-д нуугдаад сууж бх юм бна л даа

  • З
    Зочин

    Хэ нөгөөдүүл нь дэмжинэ л дээ уг нь дэмжих ёсгүй л юм

  • А
    АДГИЙН ШААРУУДЫН ЭЦСИЙН ХОРГОДОХ ГАЗАР ! УИХ

    АРД ТҮМНИЙ ЗОВЛОН БЭРХШЭЭЛ ДЭЭР ҮНЭНЧ ШУДАРГА ЭХ ОРОНЧИЙН ДҮРЭЭР ТОГЛОЛТ ХИЙН ЛУЙВАР БУЛЬХАЙГААР БАЯЖИН ХӨРӨНГӨЖСӨН ЭТГЭЭДҮҮДИЙН ТОМ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛ С.ГАНБААТАР !!!