Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр ОЛГОХООР БОЛЖЭЭ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/10/565306165_799464572715429_4264971946250272276_n.jpg

Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр ОЛГОХООР БОЛЖЭЭ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Хөдөлмөрийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу ажил хаялтад оролцсон багш, ажилтанд олгох олговрын хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохирч шийдэх ёстой. Хэдийгээр тус холбооны удирдлага хэлэлцээг эхлүүлэхгүй, олговрыг олгох ажлыг хойшлуулж байгаа ч багш, ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэсэн" гэлээ.