Жилд 13 сая тонн газрын тос боловсруулдаг “Рязань” үйлдвэр зогслоо

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 37 сек
50
legacy:2025/10/web_banner.jpg

Украйн улс өнгөрсөн амралтын өдөр Москвагийн зүүн хэсэгт орших, Оросын дөрөв дэх том газрын тос боловсруулах “Рязань” үйлдвэрийг бөмбөгджээ. Үйлдвэр галд автсанаар үйл ажиллагаа нь зогссон байна. Тус үйлдвэр жилд 13 сая тонн түүхий тос боловсруулж, 2.3 сая тонн бензин, 3.4 сая тонн дизель түлш үйлдвэрлэж байжээ. Зөвхөн 2.3 сая тонн бензинийг Улаанбаатар хотын өнөөгийн хэрэглээтэй харьцуулбал 160 жил хангах өндөр дүн юм. Хэрэв манай улсын хэрэгцээгээр тооцвол 10 жил хангахуйц болно. Эндээс “Рязань” үйлдвэрийн хүчин чадал ямар өргөн цар хүрээтэй байсан нь харагдана.

Үйлдвэр “хаалгаа барьснаар” ОХУ-ын дотоодын зах зээлд шатахууны хомсдол, үнийн өсөлтийг дэвэргэж байна. Иймд хойд хөрш Беларусь, Казахстанаас шатахуун импортолж байснаа нэмэгдүүлж Сингапур, Хятад, Өмнөд Солонгосоос авахад хүрчээ.

Он гарснаас хойш ОХУ-ын 42 үйлдвэрийн талд нь 50 гаруй удаагийн дроны халдлагад өртсөн байна. Мөн дроны халдлагаас болж сүйдсэн үйлдвэрүүдийг сэргээн засварлахад барууны хоригоос болж тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн хүртээмж багассан тул хүндрэл үүсэх болжээ. Зарим үйлдвэрийн засвар зогссон байна. Улмаар энэ байдлаас үүдэж шатахууны хангамж тасалдаж, үнэ хөөрөгдөж эхэлсэн. Тухайлбал, Свердловск, Тюмен зэрэг газруудад нэг машинд 30 литрээс илүү бензин худалдахгүй, Эрхүү, Улаан-Үд зэрэг хотуудад шатахууны үнэ тасралтгүй өсөж байна. Ялангуяа, өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ он гарснаас хойш 40 орчим хувиар нэмэгджээ.

ОХУ-д шатахуун хангамж тасалдаж эхэлсэн тул тус улсаас нефть бүтээгдэхүүний хамааралтай Тажикстан, Киргизстан, Узбекистан, Монгол зэрэг оронд эрсдэл улам нэмэгдсээр байна. Иймд манай улс Хятадаас авах шатахууныхаа нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, Казахстан улсаас шатахуун импортлох хүсэлт тавиад байна. Түүнчлэн, хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу шатахууны хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох албаныхантай байнгын холбоотой ажиллаж байгаа аж. Мөн шатахуун тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад Эрдэс баялаг аж үйлдвэрийн яам, Монголын төмөр зам, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газар, нефть импортлогч компаниуд нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Т
    Түй

    Сингапур, Өмнөд Солонгос 2-ыг цөмдөөчээ

  • З
    Зочин

    Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, техник гэж юу хийж байдгийн болоо? Украины хэдэн дронуудыг устгаж чадахгүй бөмбөгдүүлж байгаа юм чинь цөмийн бөмбөгийг илрүүлж устгана гэдэг нь эргэлзээтэй л юм байна?

  • З
    Зочин

    Энэ нефтийн үйлдвэрээ хурдан бариачээ. Хэдэн халтар энэтхэг бол амжихгүй шүү. Бүр онцгой анхаарах асуудал ш дээ энэ бол

  • З
    Зочин

    Муу мэдээ шүү энэ ч. Галаар тоглож болдоггүй ээ гэж