БОЛОВСРОЛ: 126 гишүүний ХЭН нь ХЭН бэ

Улс төр
Bolormaa
Унших: 2 мин 44 сек
80
legacy:2025/10/gishuud.jpg

Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент хоёр дахь намрын чуулгантайгаа золгоод сар гаруй хоногийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд улс төрд өрнөж буй үйл явцаас бид хэн нь попролын, хэн нь мэдлэг боловсролын "зэрэг" хамгаалсныг бэлхэнээ харж болохоор байна. Товчхондоо, аль ч парламентад гишүүдийн боловсролын асуудал олны анхаарлыг татдаг ч түүнээс давсан хий улстөржилт олны салхийг дагуулж одох нь олонтай. Тэр бүү хэл гишүүд гадаад, дотоодод мэргэжил эзэмшснээрээ "далдхан" өрсөлддөг нь нууц биш. Тэгвэл энэ удаа бид парламентын танхимд суугаа төрийн түшээдийнхээ CV-г сонирхлоо. Магадгүй та өөрийн сонгосон гишүүнийхээ хаана боловсрол эзэмшсэн болоод хэлний бядыг нь сонирхож байвал энэ нийтлэл танд тус болно.

-126 гишүүнийг "хэлний бяд"-аараа Дам.Цогтбаатар, Х.Булгантуяа нар тэргүүлэв-

Энэ парламентад 3 ба түүнээс дээш гадаад хэлтэй 19 гишүүн байна. Тэдгээрийн хамгийн дээд тал нь 4 хэлтэй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Дам.Цогтбаатар, Х.Булгантуяа нар дөрвөн хэлтэй гэх үзүүлэлтээрээ парламентын гадаад хэлтэй гишүүдийн жагсаалтад толгой цохиж байгаа юм. Харин нийтлэг байдлаар гишүүд 1-2 гадаад хэлтэй байх нь элбэг байгаа бөгөөд тэр дундаа англи, орос хэл хамгийн түгээмэл эзэмшжээ.

Тэгвэл 3 ба түүнээс дээш гадаад хэлтэй гишүүдийг жагсаавал:

С.Амарсайхан /3/

А.Ариунзаяа /3/

Д.Батбаяр /3/

Ж.Баярмаа /3/

Х.Булгантуяа /4/

Д.Бум-Очир /3/

Ж.Галбадрах /3/

А.Ганбаатар /3/

Д.Ганмаа /3/

Х.Ганхуяг /3/

Б.Жаргалан /3/

С.Зулпхар /3/

Б.Мөнхсоёл /3/

Б.Найдалаа /3/

Д.Рэгдэл /3/

Ч.Ундрам /3/

Г.Уянгахишиг /3/

Дам.Цогтбаатар /4/

Д.Энхтуяа /3/

-Парламентын 126 гишүүний 49 нь дотоодод дээд боловсрол эзэмшсэн-

Тэгвэл үргэлжлүүлэн гишүүдийн хаана боловсрол эзэмшсэн бэ гэдгийг сонирхъё. Тухайлбал, парламентын 126 гишүүний 49 нь дан дотоодын их, дээд сургуульд дээд боловсрол эзэмшжээ. Тэдний дийлэнх нь МУИС, ШУТИС зэрэг сургуулиудыг дүүргэсэн байх аж. Түүнчлэн дотооддоо 2-3 их, дээд сургууль төгссөн гишүүд ч байна. Тэгвэл дотоодын их, дээд сургуульд дээд боловсрол эзэмшсэн гишүүдтэй танилцъя.

Н.Алтанхуяг

Н.Алтаншагай

Д.Амарбаясгалан

О.Амгаланбаатар

Т.Аубакир

Х.Баасанжаргал

М.Бадамсүрэн

Э.Бат-Амгалан

Б.Батбаатар

Р.Батболд

Ж.Батжаргал

Д.Батлут

Н.Батсүмбэрэл

Х.Баттулга

П.Батчимэг

Б.Баярбаатар

Ж.Баясгалан

Б.Бейсен

Ж.Ганбаатар

П.Ганзориг

М.Ганхүлэг

Б.Дэлгэрсайхан

Х.Жангабыл

Д.Жаргалсайхан

С.Замира

Ц.Идэрбат

Ч.Лодойсамбуу

Л.Мөнхбаатар

Ц.Мөнхбат

Л.Мөнхбаясгалан

Т.Мөнхсайхан

Ц.Мөнхтуяа

З.Мэндсайхан

Э.Одбаяр

Б.Пүрэвдаваа

Б.Пүрэвдорж

Ц.Сандаг-Очир

М.Сарнай

Х.Тэмүүжин

Д.Үүрийнтуяа

Г.Хосбаяр

Дав.Цогтбаатар

О.Цогтгэрэл

С.Цэнгүүн

Ө.Шижир

Б.Энхбаяр

Д.Энхтүвшин

С.Эрдэнэбат

Р.Эрдэнэбүрэн

-Зөвхөн гадаадын их, дээд сургуульд дээд боловсрол эзэмшсэн 17 гишүүн байна-

Харин ахлах сургуулиа төгсөнгүүтээ гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмшиж, түүгээрээ үргэлжлүүлэн ажилласан 17 гишүүн байна. Тэдний дийлэнх нь Англи, Австрали, АНУ, Япон зэрэг орнуудад дээд боловсролоо эзэмшжээ. Тэдгээрийг дэлгэрүүлэн харвал:

С.Амарсайхан

О.Батнайрамдал

Э.Батшугар

Э.Болормаа

Х.Булгантуяа

Ж.Золжаргал

Г.Лувсанжамц

Ч.Номин

О.Номинчимэг

С.Одонтуяа

Д.Рэгдэл

Г.Тэмүүлэн

Ч.Ундрам

Дам.Цогтбаатар

Б.Чойжилсүрэн

Л.Энх-Амгалан

Д.Энхтуяа

-Гадаад, дотоодыг "хослуулж" суралцсан 59 гишүүн парламентад байна-

Харин гадаад төдийгүй дотоодын их сургуульд хамтад нь суралцаж, төгссөн гишүүд энэ парламентад нэлээдгүй их аж. Нийт 59 гишүүн энэ ангилалд багтаж байна. Зарим гишүүд гадаад, дотоод нийлсэн 4-5 сургуульд суралцсан байх нь ч бий.

Ж.Алдаржавхлан

О.Алтангэрэл

А.Ариунзаяа

Ц.Баатархүү

Д.Батбаяр

Ж.Батсуурь

Б.Батцэцэг

Ж.Бат-Эрдэнэ

Б.Бат-Эрдэнэ

Ж.Баярмаа

Х.Болормаа

Д.Бум-Очир

Ш.Бямбасүрэн

С.Бямбацогт

Ж.Галбадрах

А.Ганбаатар

Г.Ганбаатар

С.Ганбаатар

Д.Ганбат

Д.Ганмаа

Л.Гантөмөр

Х.Ганхуяг

Ц.Даваасүрэн

Г.Дамдинням

Т.Доржханд

Б.Жавхлан

Б.Жаргалан

Б.Заяабал

С.Зулпхар

С.Лүндэг

М.Мандхай

Б.Мөнхсоёл

П.Мөнхтулга

Б.Найдалаа

Н.Наранбаатар

П.Наранбаяр

М.Нарантуяа-Нара

Н.Номтойбаяр

У.Отгонбаяр

Г.Очирбат

Л.Оюун-Эрдэнэ

Б.Пунсалмаа

П.Сайнзориг

О.Саранчулуун

Л.Соронзонболд

Р.Сэддорж

Ц.Туваан

Б.Тулга

Б.Түвшин

А.Ундраа

Н.Учрал

Б.Уянга

Г.Уянгахишиг

Б.Хэрлэн

Ж.Чинбүрэн

Ж.Энхбаяр

Л.Энхнасан

М.Энхцэцэг

С.Эрдэнэболд

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    За тэгвэл нэг өдөр англи хэл дээр хурлаа хийчих дээ.

  • З
    Зочин

    Хэ эд нар лав дунд сургуульд сураагүй байх сурсан ч монголд биш байх хүүхэд насаа дунд сургуулиар дайраагүй тойрсон байх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Наадуулын чинь ихэнх нь худлаа шүү

  • З
    Зочин

    Барагтайхан балайраарай. Самар хэлгүй шүү. Монгу хэлэндээ ч муу

  • З
    Зочин

    Зүгээр л бакалавраа хэд нь хувийн сургуульд хэд нь улсын сургуулийн оноо өндөртэйг авдаг ангиудад сурсанаар нь ялгахад л eрөнхий суурь нь гараад ирнэ

  • З
    Зочин

    Зарим нь нилээн тууж дээ. О.Алтангэрэл гэхэд МУИС-н хуулиас өөр төгсөөгүйг нь мэдэх юм байна

  • З
    Зочин

    Хахаха, CV бөглөснөөр нь ингэж дүгнэлт гаргасан бол магадлал тун бага. Өөрийнх нь хэлснээр англи, орос хэлтэй гэсэн мөртөө худлаа хүмүүс дүүрэн байгаа шүү дээ