Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 800 га талбай хээрийн түймэрт өртжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:tomuu2026/NewFolder/NewFolder/MPAPHOTO011.jpg

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Гурван хадтай” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага онцгой байдлын газарт 10.27-ны өдрийн 15:15 цагт ирсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид очиж орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18:05 цагт цурамд оруулан, 19:35 цагт бүрэн унтраажээ.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан аж.