Ж.Чинбүрэн: Шүүхийн шийдвэр гарсан ч Н.Эрдэнэхүү захирал өөрөө ХСҮТ-ийн захирлаар ажиллахгүй гэсэн тул эхний ээлжинд цалин, НДШ-ийг нь нөхөн олгоод, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:2025/11/2L3A8978.jpg

Энэ оны тавдугаар сарын 2-ны өдөр тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан тушаал гаргаж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ тухайгаа тэрбээр "Н.Эрдэнэхүү хавдар судлалын эмч биш. Түүнийг хавдрын нарийн мэргэжил эзэмшсэн, М.Адилсайхан гэх хүнээр сольсон" хэмээн тайлбарласан байдаг.

Харин түүний эл шийдвэрийг эсэргүүцэж, Н.Эрдэнэхүү шүүхэд хандсан бөгөөд шүүхээс ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болгож, Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан байна.

Түүнийг ажилд нь буцаан томилох эсэх талаар одоогийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үүрэг гүйцэтгэгч нар шүүхдэж болдог юм уу

  • И
    Ирэн

    Ялсан гүйцээ. Жинхэнэ пялдага биш гэдгээ харууллаа. Ажлаа сэтгэлээсээ хийж байхад нь буруутан болгож,хардаад байсан. Чадалтай хүн албан тушаалтай байсан байгаагүй өөрийгөө бусадаас царай алдалгүй аваад явна. Амжилт.