​ Шадар сайд С.Амарсайхан “Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-т ажиллах боломжгүй” тул ажлаа өгч байна хэмээн мэдэгдлээ ​

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 10 сек
90
legacy:2025/10/amarsaikhanS/573048422_810318974963322_9169430335188519328_n.jpg

Шадар сайд С.Амарсайхан “Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-т ажиллах боломжгүй” тул ажлаа өгч байна хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр цахим хуудастаа “Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ. Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно.

Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.

Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.

Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.

Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно" гэжээ.

Сануулахад, тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-ын огцруулах бичигт танхимаасаа ганцаараа гарын үсэг зурсан байдаг.

legacy:2025/10/amarsaikhanS/568251420_765897323148696_3488588131923945009_n.jpg
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энийн эхнэр нь урлагийн хоолны сав юм.

  • З
    Зочин

    Орос нохой зайлж...

  • Z
    Zochin

    Хөөгдчихөөд юу юу гэнэ вэээ. Хахаха

  • Т
    Түмний нэг

    "Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа. Харин энэ пяздук өөрөө огцорсон юм шиг сүржин мэдэгдэл хийж байгаа нь ёстой инээдтэй. Ковидын үеэр хагартлаа баяжсан биздээ. Зайсан толгойг бүтэн болгоод зайлаарай.

  • З
    Зочин

    ичих булчирхай байгаа байлгүй дээ, хичнээн жил улс төрд түгжил царайлжявах вэ дээ.

  • Z
    Zochin

    Угаасаа ямар нүүрээрээ ажиллах юм. Дүлзэн, Түгжил царайлчихаад. Эр хүн шиг байж чаддаггүй юм гэхэд ядаж зүгээр хүн байж чадахгүй. Төрийн мөнгийг ах дүүгээрээ өчнөөн идэж уусан даа.

  • Х
    хүннү

    Эр хүн байна. Одоо нөгөө Б. Энхбаяр нь хавтаснаасаа Амарсайханд холбогдох хэргийн материалыг суглан гаргаж ирнэ. Ийнхүү “Нүүрсний хулгайч” нэгээр нэмэгдэнэ. Ер манай улс төрийн бодит байдал ийм л байгаа.

  • З
    Зочин

    zail zail bvtehgui sdak. araas n hutgalj alban tushaald ochih gsn bvtelguitsen bh ene novsh

  • З
    Зочин

    Эр хурга