ЗГ-ынхаа эсрэг гарын үсэг зурж ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ зөрчсөн тул С.Амарсайханыг Шадар сайдын албан тушаалаас чөлөөлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80
legacy:2025/10/MPA02105.webp

Шадар сайд С.Амарсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан "Ерөнхий сайдыг огцруулах" бичигт гарын үсэг зурж, мөн чуулганы хуралдаанаар Засгийн газрынхаа эсрэг санал өгөөд байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр "Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн арга даамжирсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд манай Засгийн газрын зарим сайд оролцож гарын үсэг зурсан байна. Иймд Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна" гэж мэдэгдлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амарсайхан ичихгүй засгийн газрын хуралд ирж л байдаг, хамгийн толгойд нь гараад суучихсан, юу горьдсон юм бол. Занданшатар ЕС одоо сангийн сайд Жавхлангаа явуул. Тэгвэл ард түмэн арай өөрөөр харах гээд байна.

  • З
    Зочид

    Занданшатар ард түмнийхээ төлөө юу ч хийгээгүй тул сонгуульд ялагдчихсан хүн тул ерөнхий сайд хийвэл ард түмэнд ямарч нэмэргүй амьдрал доройтсоор л тэтгэврийн бид амьдрахад хэцүү л болно доо. МАН-д өөх чадварлаг залуус байгаа тул шинээр хүн томилох хэрэгтэй юм.

  • И
    Иргэн

    Энэ самарагч яг юу хийж гийгүүлсэн юм бэ

  • Т
    Тэмүүл

    Урвагч гэж үзэж болно. Анхнаасаа засгаас гараагүй тул дахин урвахад би гайхахгүй

  • З
    Зочин

    Самарсайхан олз харгадвал “ханилж яваад нөхрөө”яаж ч мэдэх нөтуртай хутга ханцуйлж явдаг эвгүй гар бна дааа. ОЭ, АБ-гаа ч ийм нөхцөл бүрдвэл араас дүрэхэд энүүхэн. МАН-н удирдах зөвлөл гэгч бүгд л ……ардаа балиус барьсан 2-6 нүүртэнүүд

  • З
    Зочин

    Зандка ингэж түргэн шуурхай яг нүүрэн дээр нь хоёр санаагүй хэлээд ажлаа явуулж байгаа нь тун сайн байна.

  • З
    Зочин

    zuw zuw

  • Z
    Zochin

    Зөв зөв. Түгжил царайлчихаад. Өчнөөн идэж уучихаад ичиж амьдраасай.