Л.Оюун-Эрдэнийн Ухаа худаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 11 сек
200
legacy:2025/10/96.jpg

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр эл санаачилгыг гаргажээ.

Тухайн түр хорооны шалгалтын хүрээ хязгаарыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд,

1/Өмнөговь аймгийн Цоггцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах;

2/Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах;

3/Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Улсынхаа эдийн засгийг уруудуулсан хүн юу яриад байнаа өндөр хөгжсөн оронд төрийн уурхайгэж бараг байдаггүй юм шүү энэ хэлэлцүүлэг хэрэггүй шү

  • З
    Зочин

    Дан хов хэрүүл, ширээ сандал суудал ярьсан энэ данхад хийсэн бүтээсэн юм ширхэг ч үгүй.

  • З
    Зочин

    Өөрийнхөө хөрөнгөтэй 135 их наядаа бас шалгуулах хэрэгтэй. Ер нь сэжиг бүхий бүх хөрөнгө шамшигдал хулгай дээрэм мөнгө угаалтын бас ажлын хэсэг томилж шалгаарай төрийн хүмүүсээ.

  • Ш
    Шудрага,үнэн,ариун

    ( үргэлжилэл)...байж ашиг,орлого нь бүх ард түмэн( БАТ)-ийн баялгийн Санд ордог болгооч...!!!!!!

  • Ш
    Шудрага,үнэн,ариун

    Зөв,зөв....дахиад цааш залруулаад тэр хэдэн мянган зөвшөөрөл лиценз нэрээр олборлосон,олборлож буй,ирээдүйд олборлон хэрэг мандуулах бүгдийг шалгах удаан жилийн төлөвлөгөөт ажил зохиогоод цаашид байгалийн баялагт гаднаас хөрөнгө оруулахыг хорьж зөвхөн баталгаат,барьцаат зээл авч,зөвхөн улсын буюу төрийн өмчит хэлбэрээр ба

  • З
    Зочин

    Амжилт хүсье. Сайн ухаж төнхөөд хэн нь хулгайч гэдгийг тодорхой болгоно гэж найдаж байна

  • Э
    Энэ хүнийг оролцуулж

    Болохгүй

  • З
    Зочин

    Аанхаан.Оюун эрдэнэ рүү дайрсан мэдээлэл фэсбүкээр дүүрэн гараад ирсэн нь ийм учиртай байжээ МСс ийн нөгөө троллууд ажиллаад эхлэсэн бн

  • З
    Зочин132..

    Гадаадад сургуульд улс төрийн тэтгэлгээр явж байгаа оюутнууд иргэдэд энэ мөнгө татвар төлөгчийн мөнгөөр шүү гэдгийг ойлгуулж ухамсарлуулах хэрэгтэй. Төрд ямар юмны мөнгө байдаг юм авилгын буруу замын л мөнгө байгаа биз.

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    За энэ асуудлыг хэлэлцэхэд Их хурлын гишүүдийн хэн нь Монголын, ард түмний талд, хэн нь авилгын системийн талд байдгийг ажиглаж болох магадгүй шүү.

  • З
    Зочин

    Ухаа худаг бол үндэсний баялаг ард түмний өмч тул улсынх байх ёстой

  • З
    Зочин

    Хулгайч Нүүрсчин шир шүү

  • З
    Зочин

    Zuv amjilt khuseye✊️

  • З
    Зочин

    Энэ чинь одоо юу болж байна аа, оюун ухаант хүмүүсийн хийх зүйл мөнүү, Аль хэдийн огцорсон ЕС гуай чинь одоо энэ Нам цаашлаад төр, засгаар тоглоод байдаг нь эрүүл ухаан мөнүү таминь ээ, энэ хүний байж байгаа байдал, хэлж ярьж байгаа үг, хийж явуулж буй үйлдлийг хэн хүлээж авах гээд байгаа юм бэ? ямартайч ард түмэн огтоос огт хүлээж авахгүй, одоо цаг дор бүр сонсох ч үгүй шүү дээ хөөрхийс зайлуулдаа гэж.

  • З
    Зочин

    Тийм ээ

  • З
    Зочин

    Түүнийг хэлэлцэж яадаг байнаа, ,MCS- ийн үйл ажиллагаа ил тод, шил толь гэсэн үг. Бүтээн байгуулалт ажлын үр дүн тов тодорхой

  • И
    ИРГЭН

    Шившигээ тарьж байгаа МАН хөгшин залуу мафиууд бүгд Монгол улсын төрөөс зайлаад өгөөчээ ард түмэн гуйж байна!!

  • З
    Зочин

    Өөрчлөлтийг эхлүүлсэн Ерөнхий сайд, өөрчилж болохгүй гэж огцруулсан. Эх орноо эмхэлж цэгцлэх Монгол залуус маань мянга мянгаараа гарч.ирцгээнэ

  • Н
    НАмын гишүүнчлэл

    Амны салиа нь арилаагүй, аав, ээжийн өврөөс гараагүй 10-р ангийн хүүхдүүдийг мянга мянгаар нь хоморголон элсүүлж, ажил хөдөлмөр хийхгүй, цүнх барьж, бөгс долоож, бялдуучлан амвдрагчдын арми бий болгосны гор одоо л гарч байна даа

  • А
    ард түмэн

    Хүрэлсүх ерөнхийлөгчийн тордож томруулсан хэдэн дүү нар хоорондоо алалцаад махаа барах нь ээ.Ах юу бодож явдаг бол.Ах нэгийг нөгөөгөөр нь намнуулаад л ард нь байгаа л байна даа.