АТГ: Д.Амарбаясгаланд прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүлээн авахаас зайлсхийсэн тул өмгөөлөгчид нь хүргүүллээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
150
legacy:2025/10/amarbayasgaa.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тул мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан өмгөөлөгчид нь хүргүүлсэн талаар АТГ-аас мэдэгдлээ.

Ингэхдээ Д.Амарбаясгалан нь Авлигатай тэмцэх газарт одоог хүртэл хүрэлцэн ирэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэх заалт хэрэгжих боломжгүй нөхцөлийг бий болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна гэжээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочиг

    Хурдан барьж хорь Төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна

  • З
    Зочин

    ЭЛБЭГЭЭ агуу хүн шүү .МАНынханыг чарлаад бхаар шууд өргөдлөө өгч УИХын гишүүнээс буугаад гуталтай тослоод зангиагаа тайлж орхиод байцаалтаночиж шалгуул нэрээ цээрлэж бсан хүн дээ. .МАН ынханы их муу хүн гэж цуу тараагаад бдаг ЭЛБЭГЭЭгээс сур

  • З
    Зочин

    Үндсэн хууль их хоцорогдсон бас тэр үед энэ нийгмийн мэдлэгтэй хүнгүй. Дураараа их эрх эдлэх ёстой гэж хуульчилсан. Одоозарзаалт нийгэмийнхөгжилдсаадболж бна .бүр шинээр бүрэн эхээр100 хувь өөрчлөх ёстой

  • З
    Зочин

    УИХ.ын халдашгүй эрхийг хуулиар зогсоо .хууль дор бүгдтэй бх зарчим алдаж бна .арчилсан нийгэмд хуулиас илүү эрх хэн ч эдлэх ёсгүй

  • З
    Зочин

    Хулгайчийг барь

  • З
    Зочин

    Хуулийн дагуу дараагийн арга хэмжээгээ хэрэгжүүлж албадан авч ирэх болж дээ

  • З
    Зочин

    Өөрөө өөрийгөө нотлоод байгаан биш үү өө сэвгүй байсан бол урилга заллагагүй шалгуулна шүү дээ өгөр хулгайчаа

  • И
    Иргэн

    Бөгс долоогч юм уу. Хуцдаг хулгайч вэ

  • И
    Иргэн

    Шал худлаа жүжиглэдэг хүмүүс

  • И
    Иргэн

    Ажлаа хийгээгүй багш нар цалинцагаа бүү өг төр засаг боломжоороо нэмэж бодлого шийдвэрээ тэр тээ тэргүй гаргасан байсан

  • A
    Ard

    Zangiagaa zuugeed busee busleed gutlaa toslood ochij dee huu mini

  • Z
    Zochin

    Gutlaa toslood zangiagaa zvvgeed och

  • З
    Зочин

    Намайг гүтгэж байна би гэмгүй нэгэн гээд попроод байсан. Гэмтэй болоод л очихгүй байгаа юм биш үү

  • З
    Зочин

    энэ гөлөг УИХ-д нүүрсний хулгайн мөнгөөр суугаад хууль үйлчилдэггүй ийм тэнгэрийн болж байгаа юм ахиад жаахан удвал хаан болох юм байна

  • Х
    хүннү

    Яваад очооч хульчгар золиг. Чи анх “Шалгуулж хулгай хиыгээгүй гэдгээ нотлоно”гээгүй бил үү?