МИАТ ТӨХК Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүлжээ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2025/10/miat/542879577_801483669011003_2922781542505246811_n.jpg

МИАТ ТӨХК нь өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүлсэн байна.

Энэхүү нислэг нь орон нутгийн хөгжил, бүс нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд ойрын зайнд нислэг үйлдэх CRJ-700 маягийн агаарын хөлгөөр Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэх аж.