ЕРӨНХИЙ САЙД: “ЭТТ“ ХК-ийн 2010 оноос хойш хийгдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг ил болгоно

Улс төр
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/10/517558101_721489620512925_2001491064806629398_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийн хулгайтай тэмцэх чиглэлээр албан даалгавар гаргалаа. Үүнтэй холбоотойгоор тэрбээр "ЭТТ" ХК-ийн 2010 оноос хойш хийгдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг ил болгоно. ЭТТ ХК-ийг олон нийтэд нээлттэй ХК болгох ажил хангалтгүй явж байна. 1072 хувьцаа гэдэг нэр зүүсэн л компани байна" гэлээ.

Ингэхдээ түүний хувьд ЭТТ" ХК-д аудит оруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Мөн олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох ажлыг эрчимжүүлэхийг санууллаа.