АТГ: “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
170
legacy:2025/10/800oronsuuts/gggs-1.jpg

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгууллаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан уг журам нь Боловсролын ерөнхий хуульд тусгагдаагүй заалтуудыг үндэслэсэн, нэг утга санааг олон дахин давхардуулан журамласан, олон нийтэд ойлгомжгүй, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгосон байв.

Чингэлтэй дүүргийн Боловсролын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зөвлөлд суралцагч элсүүлэхтэй холбоотой асуудлаар заавар, зөвлөмж өгч, хуулиар зөвшөөрөөгүй тохиолдолд аливаа журмыг батлан мөрдүүлэхгүй байх чиглэл хүргүүлсэн байна.

Нэгдүгээр ангид цахимаар сурагч элсүүлэх журмыг Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлан мөрдөх нь зүйтэй.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ мэт хотын төвийн сургуулиудад хүүхдээ өгөхийн тулд харъяаллын байруудад бүртгэл хийдэг 10 хүртэлх сая төгрөгний бизнес газар авч байгаа! Тийм ч учраас анги дүүргэлт нь дэндүү их ачаалалтай байдаг!

  • З
    Зочин

    Хогийн сургууль ш дээ. Нэг ангидаа 65-70 хүүхэд байдаг юм бна лээ дээ. Хүүхэд яаж сурахав. Шал худлаа 23 эртний дурсамж

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • И
    иргэн

    18-р сургууль шалгах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Бөөн авилгал болоод удаж байгаа шүү дээ!!!

  • Z
    Zochin 23

    23-р сургуулийн 1 бага ангийн багш манай хүүхэдтэй ялгаварлан гадуурхах харьцсан. Хамран сургах тойргийн хүүхэд шүү дээ. Тэр багшаас болж хүүхдээ шилжүүлсэн дээ. Тэгээд бас Боловсролын тэргүүний ажилтан болчихсон ч байх шиг. Хүүхдийн сэтгэл зүйг гэмтээсэн. Ер нь бол 23-р сургуулийн 1 ангид хамран сургах тойргоос 4-10 хүүхэд л байдаг. Бусад нь дан арын хаалганы хүүхдүүд байдаг.

  • С
    Судлаач иргэн

    Он лайн сурах, гэрийн ойрт цөөн хүүхэдтэй сургууль байгуулах замаар асуудлыг гадаадад шийддэг болсонуу..нийтийн том сургуулиуд хүүхдэд маш их муугаар нөлөөлж байгаа тул хүүхдээ явуулахаа төтагалзаж байна...хүүхдийг 8 нхснххс нь сургуульд явуулах нь эрүүл чийрэг өөртөө итгэлтэй чадварлаг хүн болгоно...мөн бага ангид маш цөөн хичээл зааж даалгавар өгөх хэрэггүй...

  • И
    Иргэн

    Увсын цэцэрлэгүүд мөнгө татна гэж гайхалтай шалгаач

  • З
    Зочин

    Сургуулиуд ажил хаялт зарласан чинь түгжрэл гайгүй болчихсон. Тойрог тойрогтоо сургуульдаа явдаг болчихвол, захирлууд тойргийн бус хүүхдүүд авахаа больчихвол түгжрэл алга болно. Тэгэхээр түгжрэлийг бууруулах ажлын төлөвлөгөөнд Сургуулийн захирлуудыг тойргийн бус хүүхдийг авах явдлыг таслан зогсоовол түгжрэл алга болно. Ер нь тойргийн бус хүүхдийг авсан захирлыг шууд ажлаас халдаг болгочихвол, тийм дүрэм журам гаргачихвал түгжрэл алга болно.

  • Э
    Ээж

    Хожуу арга хэмжээ авчээ.Олон жил болж байгаа шдээ.

  • И
    Иргэн

    23 сугуулийн орчим хаягтай хүүхдүүдээ аваач ээ . дандаа машинтай хүмүүс ирж хүүхдүүдээ хүргэж өгдөг . тэр хавийн түгжрэл дийлдэхээ болилоо

  • И
    Иргэн

    Авдгаа аваад элсүүлдгээ элсүүлээд авчихсан АТГ- өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг ажилаа боливол яаасын!!! Нэр хэмээж нартын нар дор нозооч байхаар АТГ татан буугдвал татвар төлөгчдийн мөнгө хэмнэгдэнэ!!!

  • З
    Зочин

    Yag2

  • З
    Зочин

    Ашгүй дээ, зөв шийдвэр гаргаж. Хуулиас давсан журам гаргачихаад үндсэн оршин суугчийн хүүхдийг элсүүлэхгүй гээд аваагүй шдээ. Одоо АТГ ЗӨВЛӨМЖ ТУСЛАМЖ өгсөн бол хүүхдээ аваачиж өгьедөө

  • З
    Зочин

    Хуучны л гэхээс биш, одоо энэ сургуулиас юм сураад гардаг юм уу

  • З
    Зочин

    Хүүхдийг ашиг хийх нүдээр хардаг байдлаа болих хэрэгтэй

  • З
    Зочин

    Хотын төвийн сургуулиуд / 1 ,23. 24/ дандаа хахууль авч хорооны харьяалалгүй хүүхдүүдийг авдаг шүү дээ