Боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлийн чанар хүртээмжийг сайжруулах зорилготой аймгийн “Хүүхдийн хоолны зөвлөл” хуралдлаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/10/800oronsuuts/hhfhf1.jpg

Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, хүүхдийн хоол тэжээлийн чанар, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Хүүхдийн хоолны зөвлөл” хуралдлаа.

Хуралдаанаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 дугаар ангийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөр, цэцэрлэг болон дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Тухайлбал, сургуулийн гал тогооны ачаалал, хүний нөөцийн хүрэлцээ, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй хүндрэл зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов.

Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 8–12 дугаар ангийн сурагчдад үдийн хоол олгох боломж, шаардлагатай төсвийн тооцоолол, зохион байгуулалтын талаар хэлэлцэж гарц, шийдлийг тодорхойлох хуралдаан боллоо.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сургуулуудын үдийн хоолыг хасаад, тэр мөнгөөр нь багш нарын цалинг нэм. Бас цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгөний зохих хэмжээг эцэг эхээс нь ав Алийн болгон ТӨР бүх юмыг нуруундаа үүрэх юм. Хүүхдийн мөнгө өгч байгаа юм чинь тэрнээсээ хоолны мөнгөний зохих хэмжээг нэмэх хэрэгтэй