Монгол Ардын намын бүлэг 18:00 цагаас хуралдана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/10/buleghaalga2.png

Монгол Ардын намын бүлэг өнөөдөр 18:00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудал хараахан тодорхой бус байгаа ч улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлаар хуралдах бололтой.

Дашрамд дурдахад, УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, хоёр даргатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор удахгүй хуралдах МАН-ын Их хурлаас өмнө бүлгийн эв нэгдлийг хангах, эвлэрүүлэх зорилгоор Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд буй. Өчигдөр Төрийн ордонд ажлын хэсгийн гишүүд нэр бүхий УИХ-ын гишүүдтэй уулзаж, санал солилцсон байдаг.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.