УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг жинхэлж, Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор ТОХИРЧЭЭ

Монгол Ардын намын бүлэг ээлжит бусаар 18.00 цагаас хуралдахаар болсон. Хуралдаанаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх болтой. Ингэхдээ Ж.Батжаргалыг жинхлэх тохироог хийсэн байна. Харин өмнөх бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн оронд томилох тохироог хийжээ.
Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын 15-ны өдөр У.Отгонбаяр тэргүүтэй МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон байдаг. Гэвч үүнээс хойш бүлгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ болон хуралд оролцоогүй гишүүд дүрмийн бус, хууль зөрчсөн гэж мэдэгдээд байсан юм. Үүссэн эл нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөлөөс эв нэгдлийг хангаж эвлэрүүлэхээр ажлын хэсэг хүртэл байгуулагдаж, өчигдөр төрийн ордонд холбогдох уулзалтуудыг хийсэн юм.



