ЦЕГ-аас 94,6 тэрбум төгрөгийн хохиролтой татвар, нийгмийн даатгалын хуурамч бичилттэй холбоотой хэргүүдийг илрүүлж, бүлэг этгээдүүдийг саатуулжээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин 39 сек
380
legacy:2-р төрөх/tg.jpg

ЦЕГ-аас татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад олон жил бугшсан авлига, албан тушаалтнуудын хууль бус үйлдэлтэй холбоотой, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн асуудлуудыг шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр хуурамчаар бүртгүүлэх замаар 70 орчим тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгө угаасан, бусдыг заналхийлсэн, хууль бусаар хорьсон үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Энэ хүрээнд 3 бүлгийн 50 орчим этгээдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Монгол Улсын иргэн З, М, У нарын этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.

Урьдчилсан байдлаар 32 аж ахуйн нэгжийн нэр дээр 400 гаруй иргэний НДШ-ийг хуурамч нөхөн шивэлт хийж, 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан үйлдэл тус тус тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ЦЕГ-ын дарга Ж.Болдын тушаалаар энэ төрлийн хэд хэдэн хэрэг дээр ажлын хэсэг гарган ажиллаж эхэлжээ.

Мөн Татварын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нь бусадтай бүлэглэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж өөртөө болон бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлсэн байна.

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар шивдэг Г, С нарын 2 бүлгийн 7 этгээдүүд нь өөрсдийн хамаарал бүхий, үйл ажиллагаа явуулдаггүй 16 компаниас татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдэд 248,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1877 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан шивж улсын төсөвт төвлөрөх татварын орлогыг 24,6 тэрбум төгрөгөөр бууруулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Дээрх хэргүүдийн шалгалтын хүрээнд Татварын байгууллагын нэр бүхий удирдах ажилтан болон дүүргүүдийн татвар улсын байцаагч нар нь хэргийн холбогдогч этгээдүүдийн аж ахуйн нэгжүүдэд хийгдэж байгаа татварын хяналт шалгалтад хууль бусаар нөлөөлж, зөрчлийн дүнг бууруулан давуу байдал олгосон үйлдэл тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • И
    Иргэн

    А.а.нэгжүүдийг дарамтлаал бдаг татварийн нөхдүүд ийм заваан юм л хийнэ дээ.Шоронд хатаа

  • З
    Зочин

    Хямрал биш доор дээргүй хулгай энэ өнгөөрөө хүн үлдэхнүү бүгд шорон юм бишүү их цэвэрлэгээ хийх цаг нь болжээ

  • З
    Зочин

    2. 3жилийн өмнөөс л илрээд байсан одоо хүртэл таслан. зогсоосон юмгүй шив энэ өнгөөрөө үргэлжлээд л байх юм байна л даа

  • З
    Зочин

    Татварын байцаагч нарыг сайн шалгах хэрэгтэй их юм гарнаа

  • З
    Зочин

    ХЯМРАЛ НҮҮРЭЛСЭН БИШ ХУЛГАЙ НҮҮРЭЛСЭН УЛС МОНГОЛ

  • Z
    Zochin

    Арай дэндэнээ муусайн хулгайчууд дээгүүрээ ийм л бузар булай хулгай дээрэм хийж ард иргэдийг хохироож байгаа ш дээ.Бүгдийг нь шалгаж хохиролгүй болгох чухал.Хууль хяналтынхан нь хуйвалдаад явж өгөх байх даа.ямар хэцүү төр вэ

  • H
    Huulich.

    Хулгайчийн улс болжээ.Том жижиггүй хулгай.Тэр бумаар нь,их наядаар нь хусах юмаа.Яасан шуналын бузар туссан хүмүүс вэ.

  • Ч
    Чука

    Энэ залилан луйвар, хулгай зэлгий хэтэрлээ. Эрүү болон иргэний хуулийг яаралтай өөрчилж, ялын бодлогыг чангалахгүй бол нийгмийн бүх давхаргад нөлөөлж ард иргэд хохирч дууслаа.

  • З
    Зочин

    Олон жил болж байгаа хэрэг байхөө.Яагаад одоо л мэдэж байгаа юм сонирхолтой л юм

  • З
    Зочин

    Тэнэг балай авгай зайл

  • З
    Зочин

    Зочин

  • З
    Зочин

    Бүх шатанд хулгайчид үүрэлчихсэн дампуу монгол

  • З
    Зочин

    10 жил ч ажил хийж үзээгүй хүн 24 жилээр тэтгэвэрт тогтоолгосон хүнтэй 100к зөрөөтэй тэтгэвэр авч байна. Гадаадад амьдарч байгаад сүүлийн 4 жилээ өндөр төлөөд 2 сая гаран.төгрөгний тэтгэвэр авч байна бүгдийг.шалга

  • З
    Зочин

    Саяхан НДГ ажилладаг намын томилгоогоор ажилтай болсон нөхөр 5 сая төгрөг өгөөд 1995 оноос өмнөх даатгалаа шивүүлэх хүн байна уу.1995 оноос өмнөх он жилүүдийг цахимжуулж байгаа гэсэн гэжуугаа намаар хоол олж иддэг муу сурлагатангууд зайлсан цагт энэ улс хөгжинө

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    НДЕГ-ийн тамгын газрын дарга ч билүү Батсүх гээд нэг авилгач бий шүү. Олсны үзүүрт тэр л байгаа болов уу

  • N
    Nyamka banzai

    Насаараа ажилаагүй байж хахууль өгч бага мөнгө төлөөд сая гаруй тэтгэвэр авч байгаа маш олон хүн байгаа шүү сайн шалга

  • З
    Зочин

    Хулгай ч мөн их газар авчээ. Салбар болгонд хулгай нүүрлэж.

  • И
    Иргэн

    Сайн шалгах хэрэгтэй бна адилхан улсад ажилласан хэрнээ өндөр тэтгэвэр авдаг булхайг бга шүү

  • З
    Зоёчин

    НӨАТ дүн бууруулаач. бүх ААН нөат- өө яага гэсэн зовлонтой байдаг. Нүүрсний хэргээ ингээд шийдээч хоншоор чинь хүрвэл

  • B
    Bolor

    Ээ бузар

  • И
    Иргэн

    Төрийн албанд л ажилладаг бол дээр дооргүй хулгай,авилга авч баяжсаар.

  • З
    Зочин.

    Та нарын арын хаалгаар тавьж ажиллуулсан хүмүүсийн гай шүү.одоо арын хаалгагүй мэргэжил ажилдаа үнэнч хүнийг тавьж ажиллуул.

  • E
    E barimt

    E barimt gejbnaadhaas chini hed dahin undue dvntei hereg baina

  • З
    Зочин

    Хуурамч нөатын падаан зах зээл дээр гаргаж 1000 гаруй барилгын компанид хохирол учируулан татвараас торгууль бичиж хохироосон хэргээ шалгаач!!!

  • З
    Зочин

    Санхүүгийн мэдлэг чадвар дутмаг болохоор ийм үйлдэл их гарах юм.Мөн санхүүгийн хянал т шалгалт маш муу

  • М
    Монгол иргэн

    Ард түмний Ардчилсан төр,нийгэм, улс төр,зах зээлийн эдийн засаг хэмээх хуурамч нэр томьёонд итгэх итгэл талаар болж байна даа. Төрийн албан хаагч, түшээд, түшмэдүүдэд яаж итгэх бэ.нөгөө авилгал,мөнгө өгч байж итгэл авах уу.Сангийн яамны түшээдээс эхлээд хулгай,луйвар цуврана даа. Ил тод,илэн далангүй шалгаж тогтоох хэрэгтэй байна шүү. Төрийн яам,газрууд,агентлаг, аймаг,сум гээд үндэс язгуураас өөрчлөх ,нийгмийн Их цэвэрлэгээ хийх хэрэгтэй болж байна даа.

  • О
    Одбаяр

    Зөв.

  • З
    Зочин

    ЗӨВ САЙН ШАЛГА

  • З
    Зочин

    Татварынхан,НД-ынхан аль ч байцаагч нь их бийлэгжүү хэрэглээ өндөртэй байдаг болсон нь нууц биш.Бүгдэл ил болсон.Цалингаас өөр маш өндөр орлоготой.Тагнуул,АТГ -ынхан хараандаа ав. Тэд бүгд хүүхдээ хувийн сургуульд сургана.Өндар зэрэглэлийн үйлчилгээг авч байна.Тансаг хороололд амьдарч,жил машин хөлөглөнө. ОЙЛГОМЖТОЙ БИЗ ДЭЭ.

  • З
    Зочин

    Эяшыыгш

  • З
    Зочин

    Нийгмийн даатгалын хэн бэ

  • З
    Зочин

    Дарга нар л даалгавар өгсөнш дээ

  • З
    Зочин

    80.955877

  • З
    Зочин

    VANXANDI80..9558.7U

  • И
    Иргэн

    Төрийн албан хаагчид бүгд төрөөсөө баяжсаар бна