Дархан аварга Г.Өсөхбаярыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од“ одонгоор шагнана

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/11/usukhbayar.png

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал цахим болон танхимаар хуралдлаа.

Хурлаар МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно 2025” ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 10-нд, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв.

Мөн Монголын спортын сэдэвт баримтат кино найруулагч Д.Цэнддорж,

-3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багт,

-Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батдоржийн Хэрлэн,

-Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар,

-“Алдар” спорт хорооны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нарыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар тус тус шийдвэрлэлээ.

Шагнал гардуулах ёслол 11 дүгээр сард зохион байгуулагдана.

tenx-hd