МУГТ Э.Цэндбаатар Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres-той энэ сарын 21-ний өдөр тулалдахаар товлогджээ

Спорт
Turbat
Унших: 1 мин
40
legacy:2025/11/tsendbaatarMUGT/25487.jpg

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 7-ны өдөр ээлжит тулаанаа хийх байсан. Гэвч түүний өрсөлдөгч Мексикийн боксчин Brandon Abenamar León Benítez нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Үүний дагуу шинэ өрсөлдөгчөөр Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres солигдсон байна. Уг тулаан энэ сарын 21-ний өдөр болохоор товлогджээ.

Тэрбээр тамирчин солигдож, тэмцээний хуваарьт өөрчлөлт орсон ч "Монголчуудынхаа итгэлийг алдалгүй, бүх хүчээ дайчлан хичээх болно” гэв.