ТОДРУУЛГА: ГБХНХЯ-нд өгсөн хүсэлтийн хариу ирээгүй байгаа учраас маргааш хичээллэж эхлэх эсэх нь ТОДОРХОЙГҮЙ байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2026/01/bfgb.jpg

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон Боловсролын яамтай хэлэлцээрийн ширээний ард сууж, эхний байдлаар тохиролцоонд хүрсэн ч танхимын сургалт хэзээнээс хэвийн хичээллэж эхлэх нь тодорхойгүй байна. Тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл цацагдсан учраас маргаашаас хичээл эхлэх болов уу гэх хүлээлт буй юм.

Энэ талаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлээс тодруулахад, "Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Маргаашаас хичээл эхлэх эсэх нь одоогоор /2025.11.03 16.40 цагийн байдлаар/ тодорхой болоогүй байна. Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Одоо процессийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байгаа. Тэр хариуг хүлээж байгаа" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    багш нар гэж ёстой ичихгүй юмаа. зунжин амарч амарч орж ирээд л ажил хаях юмаа. цалин хүрэхгүй бна. зээлтэй гэх юм монголчууд бүгд өр зээлтэй ш дээ. ганцхан багш нар зээлтэй бгаа биш шүү дээ. тэгээд бас энэ улсын гол сэхээтэн гээд бгаа.

  • З
    Зочин

    Нэг мөсөн баталгаатай болж байж хичээл орох хэрэгтэй