ЭМДС-гийн өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүрэг даалгаврыг ЭМДЕГ-ын шинэ дарга Ц.Батбаатарт өглөө

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/zandka/571235493_1366714778344575_3036900721962946681_n.jpg

Засгийн газар өнөөдөр хуралдаж, зарим агентлагийн даргыг томилсон. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилсон бөгөөд тэрбээр өмнө нь УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан аж.

Тэгвэл түүнийг томилогдсон даруйд Ерөнхий сайд Г.Занданшатар ЭМДС-гийн өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүрэг даалгаврыг ЭМДЕГ-ын шинэ дарга Ц.Батбаатарт өгсөн байна.

Сар бүр нийт 2.1 сая нэхэмжлэл ЭМДЕГ-т хянуулахаар ирдэг ч мөнгөн дүнгийн ердөө 35 хувьд хяналт хийдэг нь ЭМДС өр төлбөрт баригдах шалтгаануудын нэг болжээ. Хуурамч нэхэмжлэл үүсгэж, сангийн хөрөнгө завших, илүү санхүүжилт авахыг завдсан зэргээр нэхэмжлэлийн хяналтаар 2023-2025 онд 229 мянга гаруй алдаа, зөрчил илэрсэн байна.