УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг ирэх 7 хоногт Шадар сайдаар ТОМИЛНО

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:2025/11/ganaa.png

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр С.Амарсайханыг Засгийн газрын гишүүнийг "ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ"-г зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж буйг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн байдаг.

Тодруулбал, С.Амарсайхан нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, чуулганы хуралдааны үеэр Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн байдаг юм.

Тэгвэл түүний оронд Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид ирүүлсэн юм. Улмаар баасан гарагийн чуулганд танилцуулсан боловч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөөгүй тул дээрх асуудлыг хойшлуулсан байдаг.

Ингэснээр Х.Ганхуягийг ирэх 7 хоногт Шадар сайдаар томилно.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Сандал суудлын төлөө үхэн хатан зүтгэгсэд

  • Z
    Zochin

    Amjilt husie. Ajil heregch hun shu

  • З
    Зочин

    Сайн ажиллах хэрэгтэй шүү. Амжилт танд.

  • З
    Зочин

    Өө чааваас

  • З
    Зочин

    Эмч багш нарын цалин нэмэхийг эсэргүүцсэн Хөгжлийн Банкны хулгайч. Вертекс майнинг гэх компанаар 33 тэрбумыг хуссан фсда