Х.Ганхуяг: 2026 оны улсын төсвийг батлуулахгүй байх сонирхол бүхий бүлэг улаан, ногоон лааз гэх жүжиг дэглэж сууна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 7 сек
20
legacy:2025/11/GankhuyagShadar/577881292_819607740701112_9131770055634761897_n.jpg

“Улаан, ногоон лаазаар дохио өгч, кноп даруулж байна” гэх асуудалдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайлбар өгөв. Тэрбээр “УИХ-аар төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт хийсэн. Ирэх оны төсвийн зардлаас 1 их наяд төгрөг танаж багш, эмч нарын цалин ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж байна. Бүтэн гурван удаагийн хэлэлцүүлэг явах хугацаанд ерөнхий нөхцөлөө бүрэн ойлгочихсон гишүүд чуулган дээр улаан ногоон лааз өргүүлээд надад удирдуулна гэж юу байхав.

Ардчилсан намын төсөв, Ардын намын төсөв гэж байхгүй. Монгол Улсын нэгдсэн төсөв л гэж байгаа. Харин энэ төсвийг батлуулахгүй гэсэн сонирхолтой бүлэг хүмүүс их байна.

Тэд шалтаг, шалтгаан өө хайж сүүлдээ улаан ногоон лааз гэх улстөрийн жүжиг дэглээд байдаг л чадлаараа харлуулах гэж хичээж байх шиг. Ямар ч зүйлийг улстөр болгож эвлүүлж харлуулж чаддаг пиарын технологи нь улаан ногоон лааз гэх ядарсан аргаар төсвийг харлуулж улмаар батлуулахгүй байх эцсийн зорилготой.

Төсөв батлагдахгүй бол Засгийн газар, УИХ-аас амласан багш эмч нарын цалингийн нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, ахмад настны тэтгэврийн нэмэгдэл гээд бүх зүйл хэрэгжих боломжгүй болно. Эцсийн дүнд УИХ, Засгийн газрыг муухай харагдуулах гэж улаан ногоон лаазыг хүртэл харлуулах технологидоо ашиглаж байгаа бүлэг хүмүүсийн зорилго биелнэ.

Улсын төсөв бол намын талцал маргааны золиос биш шүү. Монгол Улсын иргэдийн амьдрал гэдгийг онцгойлон хэлье” гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Иргэдийн амьдралуу шадар саадын амьдралуу ойлгосонгүй уул нь саад болох нь иргэний л амьдрал юмдаа

  • ,
    , zochin

    MAN icheeche.Iim t1 bolovsrolgui.hel usgui adgiin amitad Damdinnym.Ganhuyg said darga hiiheer uneheer heleh ug algaa.Ard tumen naad t1uudiig sonsoh baitugai.darvaan tsaraigii n haraad durgui hurch bn.Yagaad jinhene surguuli tugssen.bolovsroson zaluusaa deesh gargahgui hugsen tugtseguudee tomildogiim.Zandan bol zugeer utsan huuheldei.ene evegchuulees ymarch ajil.ulsiin hugjil.ard tumnii amidral saijrahiig huleegeed hereggui.Hurdan.mash hurdan zailj uz.Avgaichuul n bugd hulgaich Nomin.Sarangerel.Ouynhorol gd bugd hulgaich.Zail.