Намын даргын илтгэлийг бүртгэлтэй Л.Оюун-Эрдэнэ тавих уу, тамгатай Д.Амарбаясгалан тавих уу

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 50 сек
60
legacy:2025/11/oyuk/Iltgeliighentawihve.jpg

МАН-ын Их хурлыг угтсан улс төрийн сүүлийн “сум” өнөөдөртөө эхэлж, маргаашдаа багтаж өндрийг авах байх. Тэгвэл үүнээс урьтаж энгийн юм шиг хэрнээ энгүй их хэрүүл дагуулж болзошгүй нэг сэдвийг анхаарахгүй бол болохгүй нь. Магадгүй МАН-ын генсек Я.Содбаатар тэргүүтэй Их хурал зохион байгуулагчдын хувьд энэ нь жинхнээсээ “шүдний өвчин” болж мэднэ.

Тодруулбал, Ардын намын Их хурлын эхэнд тавигдах намын даргын улс төрийн илтгэлийг хэн тавих вэ гэдэг асуулт юм.

Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа ч өргөдлөө өгч, тамгаа шилжүүлсэн Л.Оюун-Эрдэнэ үү. Дээд шүүхэд бүртгүүлж амжаагүй ч Бага хурлаасаа сонгогдон тамгаа авч, намын албан ёсны мэдээллийн цахим хуудас дээрээ дарга гэж бичигдсэн Д.Амарбаясгалан уу.

21 аймаг, 9 дүүргээс ирсэн МАН-ын гишүүд яг хэнийх нь илтгэлийг сонсоод хурлаа эхлүүлэх бол...

Яг бичиг цаасаа харвал Л.Оюун-Эрдэнэ дарга нь байгаа.

Мэдээж Д.Амарбаясгаланг намын даргаар УДШ бүртгэж аваагүй. Гэхдээ л түүнд Л.Оюун-Эрдэнэ тамга тэмдэг, өрөө саваа хүртэл тушаачихсан. Дээр нь нэмээд түүнийг намын дарга болсон гэдэгт итгэж яваа гишүүд ч цөөнгүй.

Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ намын даргаараа бүртгэлтэй хэвээрээ гэж үзвэл Их хурлынхаа өмнө Д.Амарбаясгалангаасаа тамга тэмдгээ буцаагаад авах юм уу. Эсвэл даргын төлөөх хэрүүл нь галтай байгааг улам бүр өрдөх мэт Д.Амарбаясгалангаараа намын даргын илтгэлийг тавиулах хэрэг үү. Ёстой үүнээс өөр жонхуу, бантан гэж Ардын нам дотор өнөөдөр алга.

Аль ч нам, ялангуяа Ардын намын хувьд ажлаа өгч буй, ажлаа авч буй хоёр даргын илтгэл маш чухал байдаг. Нэг нь өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дүгнэж, тайлангаа тавьж өөрийн легасигаа үлдээдэг. Нөгөөх нь ирээдүйд ямар бодлого баримталж намаа авч явахаа зарладаг бодлого байдаг юм.

Ингээд бодохоор ялихгүй юм шиг хэрнээ яг цагаа тулахад МАН-ынхан дунд багагүй хэрүүл тарьж мэдэх зүйл байж магадгүй. Хэрвээ Д.Амарбаясгалан Их хурал дээрээ намын даргад өрсөлдвөл өөрийгөө “Би нэгэнт дарга болчихсон. Намайг албан ёсоор баталгаажуулж өгнө үү” гэдэг өнцгөөр оролцох нь лавтай. Тийм байхад Л.Оюун-Эрдэнэ даргын дүрээр орж ирвэл хүлээн зөвшөөрөгдөх байдал нь үгүйсгэгдэнэ.

Харин Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд намын даргын илтгэл тавивал Бага хурлаас Д.Амарбаясгаланг сонгосон шийдвэрийг хүчингүй гэж үгүйсгэнэ.

Ер нь яаж бодсон намын даргын илтгэл тавихгүй байсан нь дээр ч байж мэднэ шүү.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Энэ хоёр тэмцлийн нэг талд,сөргөлдөөнгүй байгаа тул энд түвэгтэй юм алга.

  • З
    Зочин

    КККККК

  • Х
    Хэн нь ч болно

    Нүүрсний хулгайн намын их хуралд аль нь ч илтгэл уншихад ялгаагүй. Аль аль нь хулгайч тул хулгайн намын дүрэмд харшлахгүй.

  • I
    Irgen

    MAN haan yaj bodson ch elii balai evchtei Zandan darga bolno gj hezeech bhgui.Naadah n chin udahgui zailna.Iim t1 saiduudtai ZG nasgui.Hichneen shan tolgoitoi.ediin zasag.matematikchid bhd ednar said gj leelee.Hurdan zailtsgaa.AB.namaa av.