ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн суултад оролцож буй эмч нартай уулзаж, хэлэлцээрийн ширээний ард суух тохироо хийжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:2025/11/zuragnuud/581840957_868685652500930_5754990494865856070_n.jpg

Цалингаа нэмүүлэхийг шаардсан эмч нар Төв талбайд суулт зарлаж буй. Тэд өнгөрсөн шөнө Төв талбайд хоносон бөгөөд суулт хийж буй эмч нартай Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн очиж уулзжээ.

Улмаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийж, уг саналаа талбайд цугласан салбарынхаа төлөөлөлд танилцуулсан байна.

Тодруулбал ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн "Өнгөрсөн хугацаанд цалинг нэмэх тооцоолол судалгааг тасралтгүй хийсэн ба үе шаттайгаар нэмэгдүүлэх бодит тооцооллыг бүх талуудад хүргүүлж, танилцуулаад байна.Эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгоно" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    26- оны хавраас мөнгөний ханш 20-30- хувиар унаж эхлэх нь тодорхой боллоо!!

  • И
    Иргэн

    МАН 26- оны хавраас Монголчуудыг модыг нь бариуулхаар шийдсэн!!! Хичнээн цалин тэтгэвэр нэмээд монголчуудын амьдрал дээшлэхгүй!!! Монгол улс МАН -АН мафиуудын савраас хэзээ ангижрч Монгол улсад авилга хулгайг багассан цагаас л Монгол хүний амьдрал өндийж магадгүй!!! Юуу үнэн энэ үнэн

  • И
    ИРГЭН

    МАН 26- оны төсвөө сая халтуурдаад гарахад Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх эх үүсвэрээ энэ бн гэж үзүүлээгүй!!! Ккк МАН мафиуудын ээлжит хууралт байж магадгүй!! Гэхдээ МАН мафиуудын гайгаар 2026- оны 3-4- сараас эхлэн Монгол улсад үнийн өсөлт мөнгөний ханшийн уналт иргэдийн амьжиргаанд аймшигтай дарамт авчирна шүү!!! МАН ирэх хавраас татан буулгаж Монгол улс авилга хулгайгаас ангижирна гэдэгт итгэлтэй байгаа!!!

  • Э
    Эмч

    Зөвшилцөлд хүрээтэхвэл аль аль талдаа л ашигтай баймаар. Ер нь өнгөрсөн он жилүүдэд амаа хамхиад, гараа өргө гэхээр нь өргөцгөөгөөд, манай салбар гоё, тангарагтаа үнэнч мүнэнч гээд долдойрч явсны л гай. Харин ч Чинбүрэн эмч ёстой салбараа боддог тулдаа хамаг галыг өөртөө авч, цалин нэмэх, ЭМДС-гаа зузаатгах, элдэв хулгайг таслан зогсоох талаар дуугарч байна. Өмнө нь хэн, хэзээ ингэж галыг барьж авсан юм бэ? Эмч, эмнэлгийн ажилчид харин одоо илүү эвсэж, сайдаа дэмжиж, ашиглаж, оюуны боломж нөөцийг нь шавхаж авах хэрэгтэй дээ