TDB & SG APES -ын хамтрал эхэллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/11/tdbOrhon.jpg

Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа хөгжлийн банк 35 жил ой дээрээ Үндсэний дээд лигийн сагсан бөмбөгийн “Эс Жи Эйпс” багийг ивээн тэтггэж, хамтран ажиллахаар боллоо. ХХБ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаад багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж, залуу үеийнхний хүсэл тэмүүллийг урамшуулж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор “Эс Жи Эйпс” багийн ивээн тэтгэгчээр ажиллах болжээ.

legacy:2025/11/1sport/Zurag1.JPG legacy:2025/11/1sport/Zurag2.JPG

Монголын үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг “Эс Жи Эйпс” үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтмол амжилт үзүүлж, спорт сонирхогчдын хамгийн хайртай багуудын нэг болсон билээ. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа нь Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг төрүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд урам зориг өгөх чухал алхам юм.

legacy:2025/11/1sport/Zurag3..JPG legacy:2025/11/1sport/Zurag4..JPG legacy:2025/11/1sport/Zurag5..JPG legacy:2025/11/1sport/Zurag6..JPG legacy:2025/11/1sport/Zurag7..JPG legacy:2025/11/1sport/Zurag8..JPG legacy:2025/11/1sport/Zurag9..JPG legacy:2025/11/1sport/Zurag10..JPG legacy:2025/11/1sport/Zurag11..JPG legacy:2025/11/1sport/Zurag12..JPG legacy:2025/11/1sport/Zurag13..JPG legacy:2025/11/1sport/Zurag14..JPG legacy:2025/11/1sport/Zurag14.JPG legacy:2025/11/1sport/Zurag15.JPG

ХХБ нь цаашид ч нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд Монгол залуусынхаа эрүүл, идэвхтэй, тэмүүлэлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ажлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.

legacy:2025/11/1sport/Zurag16..JPG

СПОРТ БОЛ ЭВ НЭГДЭЛ – ЭРЧ ХҮЧ – НӨХӨРЛӨЛ

ХӨГЖИЛД ДЭВШИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК