ЭМЯ: Эмч нар маргааш ажил хаяхгүй. Орой хэлэлцээр хийнэ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:2025/11/zuragnuud/542879577_801483669011003_2922781542505246811_n-2.jpg

Дөнгөж сая Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг хийснээ танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР-ийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Иймд эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт хийхгүй гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг өнөөдөр орой Эрүүл мэндийн яаманд хийх гэж байна. Хэлэлцээр амжилттай болбол ажил хаялт болохгүй гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эмч нар ажил хаядгаараа хаях хэрэгтэй. Эмч сувилагч нарын цалин нэмэх саналыг УИХ-ын чуулган дээр унагасан, төсөв хэлэлцэх үеэр огт анхаараагүй шүү. Хэдэн жилийн өмнө эмч нар цалингаа нэмүүлэх гэж жагсаал цуглаан хийхэд ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ эх орноосоо урвагч гэж цоллосон. Ө.Энхболд эмчийг эрүүл мэнд, эд хөрөнгө, ажил төрлөөр нь хохироосон. Анжаагийн Сувд гэдэг эмчид ХУД-ийн ЭМТ-ийн даргын албан тушаал өгөөд замхруулсан. Наад луйварчид чинь та хэдийн толгойг яаж эргүүлж мангартуулахаа сайн мэднээ. Эмч сувилагч нар нэгдэж өдий хүртэл явчихаад зогсож болохгүй, энэ алтан боломжийг алдаж болохгүй шүү