Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 улстөрч Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд гэрчээр ДУУДАГДЖЭЭ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:2025/11/zuragnuud/581806475_681942868043196_1296464493484306015_n.jpg

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар товлосон.

Тухайлбал, 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар, 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийнэ.

Энэ сонсголд гэрчээр дуудагдах 301 албан тушаалтны нэрстэй энд дарж танилцана уу.

Мөн уг сонсголд Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 албан тушаалтан дуудагдсан байна. Тодруулбал, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, М.Энхболд, Н.Алтанхуяг, С.Батболд, С.Баяр, Ч.Сайханбилэг нарын 7 Ерөнхий сайд дуудагджээ.

Үүнээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Жинхэнэ хулгайч нар чинь ирэх боловуу эхнээсээ зугтсан байхоо

  • З
    Зочин

    ОТ бол 400 тэрбум долларын баялаг. Монгол улс 2051 он хүртэл ердөө 5 тэрбум долларыг л хүртээд уурхай хаагдана. Рио Тинто үлдсэн 395 тэрбум долларыг цөлмөх гэрээ. Эх орноо авилгал, 7 хаусаар худалдсан урвагчид.

  • З
    Зочин

    Оюутолгой энэ мэт хэдхэн хүмүүсийг л бурзайлгадаг монголд ард түмэнд Түй ч ашиг тусгай байгаа даа бодит байдал