Цасанд суусан 4 зорчигчтой автомашиныг татан гаргажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/11/gggggg.jpg

Төв аймаг, Сэргэлэн сум Авдар багийн “Ээж хад” гэдэг газар 4 иргэн цасанд суусан гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-ны өдөр онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Hilux” загварын 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.